Ням гараг
(Наран өдөр-с чиглүүлэгдэв)
Ням нь долоо хоногийн долоо дахь (ISO 8601 стандартын дагуу), эсвэл эхний хоног (өдөр) юм.
Монголчууд энэ өдрийг Монгол хэлэнд дэлхийг гэрэлтүүлэгч од болох Нараар нэрлэдэг. Эдгээр нь төвөд хэлнээс гаралтай "Ням", санскрит гаралтай Адьяа юм. Мөн амралтын өдөр тул албан бус хэлэнд Бүтэн сайн өдөр гэж нэрлэнэ.