Намсрайн Баярмагнай

Намсрайн Баярмагнай нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат. Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх юм.

Барилдааны амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

1. Шөвгөрсөн амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2006 АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Одхүүгээр дөрөв, улсын харцага Ц.Бэгзсүрэнгээр тав давж шөвгөрөн " Монгол улсын начин " цолыг хүртсэн. 1024

2. Дөрөв давсан амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2008 АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд улсын начин Г.Олзгэрэлээр дөрөв давж тавын даваанд улсын аварга Д.Сумъяабазарт өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2001 Говь-Алтай аймгийн баяр наадамд А.Амгаланд өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 128
2004 Орхон аймгийн баяр наадамд улсын харцага Н.Саранцогтоор долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128

Бөхийн удам засварлах

Улсын начин Н.Баярмагнайн аав нь Бигэр сумандаа дөрөв түрүүлсэн сумын заан цолтой, аймгийнхаа баяр наадамд хоёр жил дараалан дөрвийн даваанд өвдөг шороодож байсан бөх юм.