Намсрайн Баттүвшин

Намсрайн Баттүвшин нь Хөвсгөл аймгийн Цагаан-үүр сумын харъяат, Үндэсний бөхийн аймгийн хурц арслан цолтой бөх.


Барилдааны амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2008 Хөвсгөл аймгийн баяр наадамд залуу бөх Г.Батнямд өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 256
2009 Хөвсгөл аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2011 Хөвсгөл аймгийн баяр наадамд тав давж шөвгөрсөн . 512
2012 Хөвсгөл аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрсөн. 256
2014 Хөвсгөл аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Ганхуягаар ес даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 512
2019[1] " Хурц " чимэг нэмсэн.
  1. 2014 оны Хөвсгөл аймгийн баяр наадмыг 512 бөх барилдсан шалтгаанаар шөвгөрсөн бөхчүүдийн цолыг нэг ухраан тооцож Н.Баттүвшингийн " Аймгийн хурц арслан " цолыг хураан " Аймгийн арслан " цолоор барилдуулсан билээ. Харин 2019 оны 2-р сард тухайн наадмыг хүчинтэйд тооцон тухайн наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол чимэгийг нөхөн олгосог бөгөөд Н.Баттүвшинд " Аймгийн хурц арслан " цол олгожээ.