Намжилжав (хүлэгч)

Хүлэгч хэмээх Намжилжав аварга 1800 оны орчим Сэцэн хан аймгийн Бишрэлт бэйсийн хошуу буюу Дээрх шавь, арслангуудын дарга зайсан Шагдарын отог одоогийн Хэнтий аймгийн Галшар сумын нутагт төрсөн бөх. [1] 1821 оноос эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлжээ.

Цол чимэг засварлах

Дархан аварга

Барилдааны амжилт засварлах

Даншиг наадамд 1817 онд 11, 1821 онд 11, 1824 онд 10, 1835 онд 11, 1836 онд 11 давж тус тус түрүүлсэн ба 1830 онд 5, 1837 онд 7, 1838 онд 5 давж тус тус шөвгөрсөн байна. Түүнчлэн бага даншигт 1828 онд 9, 1832 онд 10 давж түрүүлэн,1831, 1832 онд үзүүрлэн, 1830 онд 6 давж шөвгөрсөн. Уул тайлгын наадамд 1827 онд 8 даван түрүүлж, 1825 онд 4, 1829 онд 5, 1831 онд 5 давж тус тус шөвгөрсөн байна. Аварга 1848 оны даншигт 4 даваад Ринчин аваргад унаж зодог тайлсан ба 1843 оноос эхлэн даншигийн үеэр Баянмөнх аваргын хамт таван газраас нэжгээд мориор шагнуулж байжээ. Түүхийн баримтаас үзвэл, төр гэрэлтийн 11-р(1831) оны уул тайлгын наадамд арслангийн дарга Чагдарын отгоос Чойдорги аварга, Жамъян арслан, Дашжав арслан, Намжилжав арслан(хожим аварга)-г шинэ сайн бөх нэгийн хамт ирүүл гэж зарласан байв. Дээрх отог нь Сэцэн хан аймгийн Бишрэлт бэйсийн хошуу мөн Дархан гүний хошууны зүүн хэсэг буюу Хэнтий аймгийн Галшар, Дархан сумын хэсгийг хамарсан нутагт байжээ хэмээн Ц.Бат-Очир гуай тэмдэглэсэн байна. Тэрбээр ихэс дээдсийн адуу малыг адгуулан малладаг байсан тул "хүлэгч" хэмээн олонд алдаршсан байна.

  1. todmagnai.mn: Дархан аварга Намжилжав, бөх судлаач Б.Цогтбаатар