Намжилжав нь одоогийн Завхан аймгийн Идэр сумын нутгийн бөх. 1770 оны орчим төрсөн. 1790-ээд оны үеэс Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн. 1798 оны их даншигт арслан цолтойгоор барилдаад 10-ын даваанд нутгийн бөх Дарьнэрэнг даван түрүүлж аварга цолонд хүрсэн. 1805 оны их даншигт 10-ын даваанд дахин нутгийн бөх Дарьнэрэн арсланг даван түрүүлж даян аварга болжээ.