Накамүра Рэйко (Япон: 中村礼子, なかむられいこ, 1982 оны 5 сарын 17-нд төрсөн) нь араар даллах сэлэлтээр мэргэшсэн, Японы усанд сэлэгч юм. Эмэгтэйчүүдийн араар даллах 200 метрийн сэлэлтийн төрлөөр 2 олимп дараалан хүрэл медаль хүртсэн. Токиогийн Усанд Сэлэлтийн Төвд харьяалагддаг. 166 см өндөр, 55 кг жинтэй.

Накамүра Рэйко
Усанд сэлэлт
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Накамүра Рэйко
Төрсөн огноо 1982 оны 5 сарын 17
Төрсөн газар Ёкохама, Канагава муж, Япон
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байр Афин 2004 Эмэгтэй араар даллах 200 м
Хүрэл медаль – гуравдугаар байр Бээжин 2008 Эмэгтэй араар даллах 200 м
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Монреаль 2005 Эмэгтэй араар даллах 200 м
Хүрэл медаль – гуравдугаар байр Мельбурн 2007 Эмэгтэй араар даллах 100 м
Хүрэл медаль – гуравдугаар байр Мельбурн 2007 Эмэгтэй араар даллах 200 м

Накамүра Канагава мужийн Ёкохама хотын Цүзүки дүүрэгт төржээ. Кацүта бага сургууль, Чигасаки дунд сургууль, Шоонан Технологийн Институтийн дэргэдэх ахлах сургууль, Японы Биеийн Тамирын Их Сургуулийг төгссөн.

2002 оноос хойш Японы их дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээний араар даллах 200 метрийн төрөлд түүхэнд анх удаа 4 дараалан түрүүлсэн тамирчин болжээ. Сургууль нь ч багийн дүнгээр 7 дараалан түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Ийнхүү 2002 оноос шигшээ багтаа багтах болсон байна.

Их сургуулийн 4-р ангид суралцаж байх үедээ Афины олимпод оролцож, гаршсан төрөлдөө хүрэл медаль хүртсэн бөгөөд сургууль төгссөн зунаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ижил өнгөтэй медаль зүүв. Мөн 2007 оны ДАШТ-аас 2 хүрэл, 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медаль зүүсэн байна. Накамүра араар даллах 200 метрийн төрөлд 5, 100 метрийн төрөлд 2 удаа улсынхаа аварга цолыг хүртээд байгаа. Мөн Афины олимпод 100 метрийн төрөлд 4, багийн 400 метрийн холимог буухиад 5, Бээжингийн олимпод 100 метрийн төрөлд 6, багийн 400 метрийн холимог буухиад 6-р байр тус тус эзэлсэн.

Тэрээр 2008 оны 10 сарын 6-нд зодог тайлж буйгаа зарласан[1] бөгөөд одоо клубтаа дасгалжуулагчийн туслахаар ажиллаж байгаа.

Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэнээсээ яг 1 жилийн дараа буюу 2009 оны 8 сарын 16-нд өөрөөсөө 8 ах хүнтэй гэрлэжээ.

Гадны холбоос

засварлах
  1. "背泳ぎ中村礼子引退、銅銅人生に区切り". Никкан Спортс. 2008-10-7. Татаж авсан: 11 сарын 19. {{cite news}}: Check date values in: |accessdate= and |date= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)