Нагтан нь хар д‎‎эвсгэр дээр есөн эрдэнийн өнгөөр нарийн зураасаар шигтгэж зурдаг монгол зургийн арга юм.

Нагтан зураг нь "Нагва" буюу "хар" гэсэн үгнээс гаралтай тул хар, хар хүрэн, бараан хүрэн дэвсгэртэй байдаг. Нагтан зураг нь шүтээн зургийн төрөлд багтана. Нагтан зургийг бурхан XVII-XIX зууны үед бурхан урлалд хэрэглэдэг байжээ.

Есөн эрдэнийн өнгө

засварлах

Нагтан зурагт есөн эрдэнийн өнгө будаг хэрэглэдэг. Үүнд:

  1. Алт
  2. Мөнгө
  3. Шүр
  4. Ган
  5. Номин
  6. Тана
  7. Зэс
  8. Оюу
  9. Сувд

Алтыг төлөөлөх өнгөнд алтлаг шар, тод шар, шав шар байдаг. Зарим шүтээн урлагийн нагтан зураг тэр чигтээ алтан өнгөрөө өнгө товойлгож дүрслэн зурсан байдаг. Шүрийг төлөөлсөн өнгөнүүдэд шүрэн улаан, хүрэн улаан, тод улааныг багтаана. Мөнгө, Ган, Тана, Сувдыг төлөөлөх цагаан цайвар өнгөнүүд тус бүрдээ тодорхой ялгарахуйц байна.

Төрөл хэлбэр

засварлах

Нагтан зургийг арын өнгө дэвсгэр болоод есөн эрдэнийн өнгө будгийг хэрхэн уусгаж хэрэглэж буйгаас шалтгаалж ялгаатай нэрлэдэг.

Мартан зураг

засварлах

Мартан зураг нь "марва" буюу "улаан" гэсэн гаралтай тул улаан, улаан хүрэн, хүрэн дэвсгэртэй байдаг бөгөөд монгол зургийн шүтээн зургийн төрөлд багтана.

Сэртэн зураг

засварлах

Сэртэн зураг нь "сэртэн" буюу "алтан" дэвсгэртэй монгол зургийн арга ур юм.

Гартан зураг

засварлах

Гартан зуран нь "цагаан" дэвсгэр дээр есөн эрдэнийн өнгөөр нарийн зураасаар шигтгэн зурах монгол зургийн арга урыг хэлдэг.

Өв уламжлал

засварлах

Урлагийн бүтээл, эртний эдлэл цуглуулагч Аюурзанын Алтангэрэлд монгол зургийн нагтан зургаар бүтсэн шүтээн урлалууд байдаг. Үүнд:

  • "Мутартаа очирт буюу Очирваань", 65.5X47 см, дэлгэмэл нагтан зураг, XVIII-XIX зуун
  • "Охин тэнгэр Балданлхам", 35X26.5 см, дэлгэмэл нагтан зураг, байгалийн шороон будаг алт, XVIII зуун

зэргийг дурдаж болно.

Сургалт

засварлах

Орчин үед мэргэжлийн уран бүтээлчдээс гадна монгол зургаар суралцагчид, дүрслэх урлаг сонирхон суралцагч хүүхэд залуус ч зурж байна. Нагтан зургийн аргыг Ерөнхий боловсролын IV ангийн дүрслэх урлагийн хичээлд багтаасан байдаг. Нагтан зургийн өнгө солонгорч маш уран тансаг харагддаг онцлогтой.