ГЦ+8
UTC+8 нь Гринвичийн цагаас 8 цагаар түрүүлж явдаг цагийн бүс юм.
7.53 тэрбум орчим хүн буюу дэлхийн нийт хүн амын 22.5% нь энэхүү цагийн бүст амьдардаг. Дэлхийн хамгийн их хүн амтай тус бүс нь АСЕАН-ы ерөнхий цаг болох хамгийн их магадлалтай нэр дэвшигч болно.
Стандарт цаг (жилийн турш)Засварлах
- Бруней
- БНХАУ - Хятадын стандарт цаг (Бээжингийн цаг), мөн
- Тайвань - Чунгюанийн стандарт цаг
- Индонез (Төв хэсэг)
- Малайз
- Монгол (Ховд, Увс, Баян-Өлгийгөөс бусад нутаг)
- Филиппин
- Сингапур
- Австрали (AWST—Баруун Австралийн стандарт цаг)
Хойд хагас бөмбөрцөг - стандарт цаг (өвөл)Засварлах
Хойд хагас бөмбөрцөг - зуны цагЗасварлах
Албан ёсны UTC+8 болон газарзүйн UTC+8 бүсийн ялгааЗасварлах
Цагийн бүсийг тогтооход хууль, улс төр, эдийн засгийн шалтгаанууд нөлөөлдөг. Иймээс газарзүйн уртрагийн цагийн бүс нь улс орнуудын албан ёсны цагийн бүсээс зөрөх нь олонтаа. Газарзүйн хувьд UTC+8 цагийн бүс нь дорнод уртрагийн 112°30′-аас 127°30′ хүртэлх нутгийг хамардаг.
Гэвч газарзүйн хувьд UTC+8 бүст багтах Азийн олон улс өөр цагийн бүсийг ашигладаг.
Эсрэгээрээ, газарзүйн хувьд UTC+7 (Малайн хойг, Сингапур), UTC+9 (Хятадын зүүн хязгаар, Баруун Австрали) бүст багтах газар нутагт UTC+8 бүс хэрэглэгддэг байна.
Уртрагийн хувьд UTC+8-д байрладаг ч өөр цагийн бүст багтдаг газруудЗасварлах
Пхеньян, Сөүл зэргийг оролцуулсан Солонгосын баруун хэсэг
Газарзүйн хувьд UTC+8-аас гадна орших боловч UTC+8-г ашигладаг газруудЗасварлах
Дорнод уртрагийн 127°30′-аас 142°30′-д орших газрууд (газарзүйн хувьд UTC+9)Засварлах
- Хармөрөн мужийн зүүн үзүүрийг оролцуулсан Хятадын зүүн хэсэг
- Баруун Австралийн зүүн хэсэг
Дорнод уртрагийн 97°30′-аас 112°30′-д орших газрууд (газарзүйн хувьд UTC+7)Засварлах
- Гуаньси муж, Хайнань арлыг оролцуулсан Хятадын хэсэг
- Нийслэл Улаанбаатарыг оролцуулсан Монголын төв хэсэг
- Малайн хойг
- Малайзын Саравакын баруун хэсэг, Индонезийн Баруун Калимантаныг оролцуулсан Борнео арлын баруун хэсэг
- Сингапур
Дорнод уртрагийн 82°30′-аас 97°30′-д орших газрууд (газарзүйн хувьд UTC+6)Засварлах
- Шинжаан, Төвөд
- Баруун Монгол
Дорнод уртрагийн 67°30′-аас 82°30′-д орших газрууд (газарзүйн хувьд UTC+5)Засварлах
- Шинжааны баруун хэсэг