Мөнхөөгийн Аззаяа

Мөнхөөгийн Аззаяа (1984 оны 7 сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн) нь Монгол Улсын кино жүжигчин. Айлын 4 хүүхдийн бага охин. СУИС-ийг 2008 онд жүжигчин, найруулагчийн мэргэжлээр төгссөн. Өдгөө тайз дэлгэцнээ 12 жилийн турш мэргэжлээрээ ажиллаж байна. Энэ хугацаанд "Сайн байна уу амьдрал минь 1" "Помогите нам 1" "Төгс бүсгүйн зууч" "Асрагч аав" "37-р Точка" ОАУСК "Бүтэн амьдрал" ОАУСК, Фантастик продакшны "Улаан малгайтын адал явдал" жүжиг " Сэтгэл " хэмээх дууг дуулсан гэх мэт олон олон уран бүтээлүүдэд ажилласаар ирсэн билээ.