Мөнхжанцангийн Анхцэцэг
Тайж овогтой Мөнхжанцангийн Анхцэцэг (1997 оны 12-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн) -Монгол Улсын гавьяат тамирчин, Хүндийн өргөлтийн эмэгтэй тамирчин, Дэлхийн аваргын хошой мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын аварга. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Олон улсын хэмжээний мастер.
Намтар
засварлахТэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хошой хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ Монголын туйванчдын оргил амжилт юм. М.Анхцэцэг 10 настайгаасаа энэхүү спортоор хичээллэсэн бөгөөд аав ээж нь спортоор хичээллүүлэх дургүй байсан.
„Аливаа юмны шинэ хуудсыг нээнэ гэдэг өөрөө их хувь зохиол“
хэмээн хэлэх дуртай.
Жил бүрийн 12-р сарын 3-ы өдөр Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр билээ. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичиж байлаа. М.Анхцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн тэрхүү өдрийг “Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарласан билээ.
Түүний гэр бүлийн хүн УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал. “Драм гурав” хамтлаг болон “Царцаа Намжил, “Ромео Жульетт зэрэг жүжигт тоглож байсан мөн “Тэрбумын хэрэг” кинонд тоглосон. Хосууд удам залгах бяцхан хүүтэй.
М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө хамт зүтгэж явна. М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм. Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн. Түүний аав Т.Мөнхжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс. М.Анхцэцэг ч “Алдар" спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн, цэргийн хүн. Тэрбээр айлын том охин ба 2 эмэгтэй дүү нь хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг. Колумбын нийслэл Богота хотноо 2022 оны 12-р сарын 5-нд эхэлсэн хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд М.Анхцэцэг 87 кг-ын жинд түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн байна.
Амжилтын товчоон
засварлах- 2014 он: Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль
- 2014 он: Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль (түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөсөн)
- 2015 он: Дэлхийн цомоос хүрэл медаль
- 2016 он: Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
- 2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ, Аварга (Монголоос анх удаа түрүүлсэн)
- 2016 он: Рио-де-Жанейрогийн олимпын их наадамд шагналт 8 байр (огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж нийлбэр дүнгээр 237 кг өргөсөн)
- 2016 он: Залуучуудын Азийн аварга болсон
- 2016 он: Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
- 2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн
- 2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн
- 2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон
- 2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн
- 2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан.
- 2019 он: Дэлхийн цомын аварга болсон түүхтэй билээ
- ДАШТ-д 2021 онд Ташкент хотноо энэ жинд огцом, түлхэлттэй өргөлтөөр тус бүр мөнгө, нийлбэрээр алт, 2017 онд Анахаймд 75 кг-д, 2019 онд Паттаяд 81 кг-д огцом өргөлтөөр тус бүр хүрэл медаль хүртсэн.