Мөнгө хүүлэх
Мөнгө хүүлэх (англи. usury)-Эрх зүйн утгаараа хууль бус өндөр хэмжээний хүү ногдуулах гэмт хэргийг хэлнэ.
Эртний Английн эрх зүйд бусдаас аливаа нөхөн төлбөр авахыг мөнгө хүүлэх гэмт хэрэгт тооцдог байжээ. 13-р зуунд худалдаа арилжаа хөгжин тэлэхийн хэрээр зээлийн хэрэгцээ ихссэн байна. Үүнээс улбаалж мөнгө хүүлэх тухай өмнөх ойлголтыг өөрчиллөх шаардлага урган гарсан байна. 1545 онд Англид мөнгөний хүүний дээд хязгаарыг хуулиар тогтоож өгсөн бөгөөд энэхүү туршлагыг өрнөдийн бусад орнуудад хэрэгжүүлж эхэлжээ.
Өнөө үед бол (англи. usury) "өндөр хүүтэй зээл" гэж нэрлэх болсон.