Мөнгөн эргэлт
Санхүүгийн нягтлан бодох бүртгэлд мөнгөн эргэлт буюу мөнгөн гүйлгээний тайлан нь балансын данс, орлогын өөрчлөлт нь мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгөд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан санхүүгийн тайлан бөгөөд өдөр тутмын, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үйл ажиллагаанд задлан шинжилдэг. Үндсэндээ мөнгөн эргэлт нь бизнест орж ирэх, гарах мөнгөн гүйлгээтэй холбоотой байдаг. Аналитик хэрэгслийн хувьд мөнгөн эргэлт нь компанийн богино хугацаанд оршин тогтнох чадвар, ялангуяа төлбөрөө төлөх чадварыг тодорхойлоход тустай. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 7 (НББОУС 7) нь мөнгөн эргэлтийн талаарх нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт юм.
Мөнгөн эргэлтийг сонирхож буй хүмүүс болон бүлгүүд:
- Байгууллага цалин болон бусад яаралтай зардлыг нөхөх боломжтой эсэхийг мэдэх шаардлагатай нягтлан бодох бүртгэлийн ажилтнууд
- Компанийн эргэн төлөх чадварын талаар тодорхой байдлыг харахыг хүсдэг боломжит зээлдүүлэгчид
- Компани санхүүгийн хувьд сайн эсэхийг дүгнэх шаардлагатай боломжит хөрөнгө оруулагчид
- Компани нөхөн төлбөр төлөх чадвартай эсэхийг мэдэх шаардлагатай боломжит ажилчид эсвэл гэрээт ажилчид