Мөнгөн шөнө (дуу)

"Мөнгөн шөнө" дуу 1970-аад оны эхээр зохиогдсон. Дууны аяыг Лунжгайн Батаа зохиож, шүлгийг зохиолч яруу найрагч Санжаажавын Оюун бичжээ. Дууг Магваны Бямбадорж дуулж нийтэд хүргэсэн. Энэ дууны шүлгийг ТШ, МУСГЗ С.Оюун Анагаахын Дээдийн оюутан байхдаа бичсэн гэдэг.

Энэ сайхан уран бүтээлийн нэрээр нэрлэгдсэн шинэ жилийн цэнгүүн уламжлал болон зохиогдож ирсэн. Мөн энэ уран бүтээлээр нэрлэгдсэн залуу дуучдын уран бүтээлийн цомог гарсан байдаг.

2022 онд дуучин М.Бямбадоржийн уран бүтээлийн "Мөнгөн шөнө" пянз хэвлэгдэн гарчээ.

Дууг сонсох засварлах

1. МРТУХ-ны Цахилгаан хөгжмийн чуулга (Төрийн Соёрхолт "Баянмонгол" чуулга) хөгжимдөж дуучин Магваны Бямбадорж анх дуулсан хувилбар: Мөнгөн шөнө~М.Бямбадорж

Жич: Энэхүү бичлэгт "Ая Л.Батаа" гэхийг "Ая Баатарсүх" гэж ташаа бичигдсэн байдаг байна.

2. Бусад cover хувилбар:

  • Мөнгөн шөнө - Л.Балхжав МУУГЗ, Б.Сарантуяа МУГЖ, 2017-08-29 [1]
  • "Мөнгөн шөнө" Нямзагд Хандмаа, 2019-12-10 [2]

Нэвтрүүлэг сонсох засварлах

2019-01-06, МҮОНРТ, Монголын Радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн "Дуун увидас" нэвтрүүлэг: "Мөнгөн шөнө" дууны тухай