Мятавын Цэмбэлдорж

Мятавын Цэмбэлдорж нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт байгалийн нэрт уран зураач хүн юм.

Мятавын Цэмбэлдорж нь 1931 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт төржээ. Тэрбээр уран бүтээлийн замналаа 1956 оноос эхэлж, Монгол нутгийн үзэсгэлэнт байгаль, цэнгэг агаарыг хэн бүхний сэтгэлд хоногштол дүрсэлж, эх орноо хайрлан бахархах бодол төрүүлэхүйц увдист бүтээлүүдээрээ Монголын дүрслэх урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм.

Цэмбэлдорж 1938-1944 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын бага сургууль, аймгийн дунд сургууль, 1947 оноос Ононгийн Сангийн аж ахуйд ногоочин хийж байв.

1948 оноос Чойбалсан аймгийн Төмөр замын дамжлага баазад галт тэрэгний ачигч хийж байжээ.

1949 оноос Налайхын чулуун нүүрсний есдүгээр уурхайд морь хөтлөгч, хүрзчин, вандан асгагч, бэхлэгч, тэсэлгээчин. Төмрийн заводын токарьчны мэргэжил эзэмшжээ. 1952-1955 онд хугацаат цэргийн албаа хаасан, Батлан Хамгаалах Яаманд ажиллаж тохиожээ.

1955-1956 онд Ардын Дуу Бүжгийн Ансамбльд цэвэрлэгч, мөнгөний нярав, кассын эрхлэгч, тасалбар худалдагч зэрэг ажлуудыг хийсэн байна.

1956 оны 7 дугаар сараас Цэмбэлдоржийн хувьд том эргэлт гарч Ардын зураач О.Цэвэгжав гуайтай нүүр учирснаар Монголын Урчуудын Эвлэлийн Хороонд ажиллаж эхэлсэн.