Мэргэжлийн боловсрол, сургалт

Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ

Монгол улсын Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт ихээхэн өөрчлөлт,дэвшил гарч байгаа ч хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, чадварлаг ажиллах хүчнийг бэлтгэхийн тулд аж үйлдвэрийн салбар, иргэний нийгэм болон хөгжлийн туслалцаа үзүүлэгч байгууллагууд, доноруудтай хамтран шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд тулгарч байна.

Аж үйлдвэр тэргүүлсэн, тогтвортой хөгжлийг хангасан МБС салбарыг хөгжүүлэх, хамтын ажиллагаа, уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгын дор ТМБС салбарт хөрөнгө оруулагч, хөгжлийн туслалцаа үзүүлэгч байгууллагууд хамтран нэгдэж "Мэргэжлийнболовсрол, сургалт- түншлэл" /МБСТ/ хэмээх зөвлөлдөх хороог 2013 онд байгуулсан юм.

Тэр цагаас хойш тус байгууллага нь ТМБС-ын түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж, салбарын үйл ажиллагааны уялдааг сайжруулах тал дээр анхааран ажиллаж, тодорхой үр дүнд хүрээд байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.vetp.mn вэбсайтаас үзнэ үү.