Мэдээллийн технологийн үндэсний парк
Мэдээллийн технологийн үндэсний парк (МТYП) нь Монгол улсын Засгийн газрын 2002 оны 107 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөн оны 8 сарын 6-наас албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн, төрийн өмчийн, ашгийн бус байгууллага юм. 2002-2003 онд БНСУ-ын Засгийн газрын 1,0 сая ам.долларын буцалтгoй тусламжийн хөрөнгөөр “Мэдээллийн технологийн парк” төслийг хэрэгжүүлэн, мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээ эрхлэх орчин нөхцөлөө бүрдүүлжээ.
Үйлчилгээ
засварлахМэдээллийн технологийн инженерийн сургалтын танхим
засварлахМэдээллийн технологийн үндэсний парк 2007 онд “Мэдээллийн технологийн инженерүүдийг давтан сургах сургалтын танхимын орчин нөхцөлийг сайжруулах” төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /KOICA/ болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ITU/-ын тусламжтайгаар хэрэгжүүлж, Мэдээллийн технологийн инженерийн сургалтын танхимыг шинэчлэн байгуулсан.
Тус танхимд мэдээллийн технологийн мэргэжилтнүүд болон олон нийтэд зориулсан сургалтуудыг зохион байгуулж, улмаар мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчин бэлтгэх зорилготой.