Өгөгдлийн сан

(Мэдээллийн сан-с чиглүүлэгдэв)

Өгөгдлийн сан (Англи: Database)[a] нь тодорхой зорилгоор хамтад нь цуглуулж, тодорхой зохион байгуулалттайгаар компьютерын тогтмол санах ойд хадгалсан цогц өгөгдлийн цуглуулга.

Өгөгдлийн санг удирдах систем

Өгөгдлийн сантай бүхий л хэлбэрээр ажиллахад зориулсан компьютерын програм хангамжийг DBMS (Database Management System) буюу ӨСУС (Өгөгдлийн санг удирдах систем) гэнэ. Үүнийг ашиглаад хэрэглэгяч нь өгөгдийн сантай харилцах бөгөөд эмх цэгцтэйгээр хадгалах, богино хугацаанд хайх, нууцлал хамгаалалтыг сайжруулах гэх мэт төрөл бүрийн зүйлсийг автоматаар шийдэж өгсөн байдаг.

Маш олон нэр төрлийн ӨСУС-ууд байдагаас жишээ татвал: MySQL, MSSQL, PostgreSQL, MongoDB, Cassandra, SQLite г.м.

Хэрэглээ

засварлах

Мэдээллийн үйлчилгээ үзүүлж буй газруудын хамгийн чухал зүйл бол өгөгдлийн сан байдаг. Тухайн үйлчлүүлэгчийн хүсэлтэд тохирох мэдээлэл тэнд байх ёстой учираас өөрийн үйлчилгээ, зорилгод нийцүүлэн өгөгдлийн сангаа системчилж, баяжуулж, хайхад илүү хурдан, юу ч хайсан олдохоор их мэдээлэлтэй, уян хатан гэх мэт хүчин зүйлсийг тусган зохион байгуулдаг. Энэ нь яг л номын сан шиг мэдээллийн сан юм. Вэб сайт, компьютерийн програм гэх мэт зүйлс ч мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч ангилалд орно. Тиймээс ихэнх цахим аппликэйшн, програм хангамжуудад database буюу өгөгдлийн сан гэсэн чухал ойлголт бий. Энэ нь дээр хэлсэнчлэн мэдээллийн сан юм.

Аюулгүй байдал

засварлах

Өгөгдлийн сангийн нэг чухал асуудал бол аюулгүй байдал. Санаатай болон санаандгүй нэвтэрч вирус тараах, гаднаас нэвтрэн орж хадгалж буй мэдээллийн санд хохирол учруулах зэрэг хорлон сүйтгэх ажиллагаа хийх магадлал өндөр байдаг.

Relational Database

засварлах

Relational Database буюу Хамааралт өгөгдлийн сан нь IBM-ийн Сан Хосе Судалгааны лабораторийн Эдгар Ф.Кодд-ийн зохион бүтээсэн загварт суурилсан өгөгдлийн сангийн менежментийн систем юм.

1974 онд IBM нь Relational Database загварыг боловсруулах судалгааны систем болох System R-г хөгжүүлж эхлэв. Анхны худалдаанд гарсан Relational Database систем нь 1979 онд Oracle байжээ. 1980-аад оноос эхлэн санхүүгийн бүртгэл, үйлдвэрлэлийн болон логистикийн мэдээлэл, боловсон хүчний мэдээлэл, гэх мэт хэрэглээнд нийтлэг сонголт болсон. Relational Database нь тэдгээрийг ойлгох, хэрэглэхэд хялбар учраас уламжлалт шаталсан өгөгдлийн сан болон сүлжээний сангуудыг ихэвчлэн орлосон байдаг. 1980-аад болон 1990-ээд оноос объектын өгөгдлийн сан, XML болон Document өгөгдлийн сан гэх зэргийг өргөнөөр хэрэглэх болсон ч Relational Database менежентийн систем одоог хүртэл ноёрхож байна.

Орчин үед ашиглагддаг ихэнх Relational Database системүүдэд SQL хэл ашиглах боломжтой байдаг. Гөмбөө222

Тэмдэглэл

засварлах
  1. Өгөгдлийн бааз, Мэдээллийн сан, Мэдээллийн бааз гэж бас орчуулсан байдаг.


 

Энэ компьютерийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.