Мэдисон Скүэр Гардэн

Мэдисон Скүэр Гардэн (англи. Madison Square Garden), мөн «Эм-эс-жи» (англ. MSG) гэж товчилдог. Америкийн Нью-Йорк хот дахь спорт том тоглолт болон урлагийн алдарт үзүүлбэр болдог цогцолбор. Энэ цогцолборт олон янзын олон улсын тэмцээнүүд болдог бөгөөд АНУ-ын Үндэсний Сагсан бөмбөгийн (NBA) Лиг болон Үндэсний хоккейн Холбооны (NHL) шигшээ тоглолтууд болдог байна. Тус спорт цогцолборт жилд 320 орчим төрөл бүрийн уралдаан тэмцээн болдог ажээ.

Мэдисон Скүэр Гардэн. Нью-Йорк хот

Түүхэндээ Madison Square Garden дөрвөн өөр барилгад байрлаж байсан. Анхны цогцолборыг 1879 онд Мэдисон талбайн зүүн хойд буланд (АНУ-ын дөрөв дэх Ерөнхийлөгч Жеймс Мэдисоны нэрээр нэрлэсэн) байрлаж байсан.

1890 онд анхны гадаа задгай талбайг буулгаж, оронд нь битүү цогцолбор барьсан. 1925 онд Нью-Йоркийн найм, есдүгээр өргөн чөлөө, 49, 50-р гудамжны хооронд шинэ барилга баригдсан. 1968 оноос спорт цогцолбор Наймдугаар өргөн чөлөө, 31,32-р гудамжны дунд өндөр барилгад "Пенсильваний галт тэрэгний буудлын" дээр байрлах болжээ.