Мурхач
Мурхач (манж хэл:ᠮᡠᡵᡤᠠᠴᡳ, Мөллендорф:Murgaci) (1561 - 1620) бол Айсингиоро овогт Такшигийн Лигия овогт бага эхнэрээс нь төрсөн дэд хөвгүүн юм. Хожуу Алтан улсыг байгуулсан Нурхач хааны дүү.
Намтар
засварлахТэрбээр 1585 онд ах Нурхачийг дагаж Хунь голоор нутагтай Жэчэнь аймаг руу 500 цэрэг удирдан довтлов. Зам зуурт хөнгөн хуягт 50 цэрэг, хүнд төмөр хуягт 30 цэрэг нийт 80 цэрэг сонгож манлайд явж байв. Энэ мэдээг Жяха овгийн ноён Сугулайху Жэчэн овгийн ноёнд элч илгээж мэдэгджээ. Энэ мэдээг авсан Жэчэн овгийн ноён Томохэ, Жангия, Барда, Сарху зэрэг овгоос 800 цэрэг цуглуулж Нурхачийн эсрэг Хунь гол, Наньшан уулын дагуу байлдахаар бэлдэж байв. Тулалдаанд Нурхач, Мурхач, Янбулу, Ужунга дөрөв түрүүлэн давшиж, бусад 80 цэрэг хойноос дагаж Жэчэн овгийн цэргийг бут цохиж, ялалт байгуулжээ. Тулалдааны дараа Мурхачид Чин батуру (монголоор чин шудрага баатар, хятадаар: 诚毅, Chéng yì гэсэн утгатай) хэмээх цол шагнажээ. Түүнээс хойш олон удаагийн тулалдаанд оролцож явсаар 1620 оны 9 сард 60 настайдаа өөд болжээ. 1653 онд Эеэр засагчийн зарлигаар Чэн и юнжуан бэйл хэмээх хэргэмээр нэхэн шагнажээ.
Гэр бүл
засварлахМурхач нь 3 хатанаас төрсөн 11 хөвгүүнтэй байснаас 6 хөвгүүн нь түшмэл болжээ.
- Авааль эхнэр Магия овгийн Эшиту монголын охин
- Бага эхнэр Ниохуру овгийн Лайлухуний охин
- Сул эм Татара овгийн хүн
Хөвгүүд
- Сахалиян
- Улсад туслагч Ган и гүн Дарча
- Шуобижи
- Хошууны Шянминь бэйс Удахай
- гүн Ханьдай
- Габала
- Улсад туслагч гүн Тахай
- Танкэ
- Улсад туслагч гүн Хушита
- Улсад туслагч кэши гүн Лишита
- Хуаньчифиянгу