Морь уралдуулах

Морь уралдуулах тоглоомоор нэг буюу хэд хэдэн хүүхэд нийлж тоглодог. Тоглох хүүхдүүд урьдаар шагайгаа зүслэн хичнээн ч морь уралдуулж болдог. Уях морь болгох шагайгаа сонгож аваад тус тусынхаа уяанд уяцгаана. Үлдсэн шагайгаа морь болгон цувуулж өрнө. Олон хүүхэд олон шагайгаар тоглож байгаа бол долоон насны эрэмбээр (даага, шүдлэн, соёолон гэхчлэн) хичнээн ч морьд уралдуулж болдог. Цувруулж өрсөн шагайнаасаа ард мухар сөөм зайнд уралдах морьдоо хойш нь харуулан зогсоодог. Хүүхдүүд эхлээд дөрвөн шагай ээлжлэн орхидог. Эхлээд хаяхад нэг морь буувал өөрийн өөрийн морийг "Морь эргэлээ" гэж уралдах зүг тийш эргүүлнэ. Хоёр морь буувал морио эргүүлээд цувуулсан шагайны сүүлчийн шагайтай, гурван морь буувал хоёр дахь шагайтай гэхчлэн тавьдаг.

Ганц ч морь унахгүй бол морь эргэх ч үгүй, дараагийн хүүхэд орхино. Ингэж орхисоор байтал хэний морь сайн үсэрч морь барих барианд хүрсэн нь түрүүлж бусад нь байгаа байгаа газраа дараалан өмнө нь хэлэлцсэн ёсоор хэдээр таслахаар тохирсноор морьдоо барьж барианд ороогүй морьдын эзэд хожигдоно. Ихэвчлэн хүүхдүүд энэ тоглоомыг “Цагаан Сарын” үеэр тоглодог.

Ашигласан материал

засварлах

С.Бадамхатан, Г.Цэрэнханд, Г.Батнасан, Ц.Аюуш, Т.Дисан, Д.Тангад, Д.Нансалмаа, Г.Мэнэс - БНМАУ-ын угсаатны зүй 1 - 1987 - хуудас 365