Моррис Россаби
Моррис Россаби (англи. Morris Rossabi, Александриа хотод төрсөн) - Араб гаралтай, Америкийн түүхч, Колумбын их сургуулийн дэд профессор юм. Тэрээр Өвөр Ази, Зүүн Ази, Хятадын түүхийн чиглэлээр мэргэшсэн түүхч эрдэмтэн.
Моррис Россаби багадаа АНУ-д нүүж ирээд 1970 онд Колумбын их сургуульд сурч докторын зэрэг хамгаалсан.
Тэрээр Квинс коллежийн түүхийн хүндэт профессор байсан бөгөөд түүхийн олон бүтээл хэвлүүлсэн юм. Россаби 2009 онд Монгол Улсын Их сургуульд хүндэт доктор болсон бөгөөд 2011 онд Пеннсилванийн Их Сургуульд В.Аллин Рикеттийн нэрэмжит "Хятадын Мин улс дахь Монголын нөлөөлөл" лекц уншсан байна. 2021 онд түүнд Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газар Монгол Улсын Гадаад харилцааны яамны "Хүндэт жуух бичиг" гардуулан өгчээ.
Бүтээлүүд
засварлах“Хятадын түүх”, “Жин, Юань, Мин улс”, “Хубилай хаан”, "Торгоноос тос хүртэл”, “Хил орчмын олон үндэстэн Хятадыг удирдсан нь”, "Шанду хүртэлх аялал” зэрэг монограф бүтээл хэвлүүлжээ. Хэдийгээр монгол хэлгүй боловч 1990-ээд оны эцсээр орчин үеийн Монголын түүхийг төслийн хүрээнд сонирхон судалж “Орчин үеийн Монгол: Хаадаас комиссар, капиталист хүртэл” хэмээх ном 2006 онд хэвлүүлжээ.