Ерөнхий шинж

засварлах

Бие урт, бага зэрэг хавчигдуу. Нуруу боровтор бараан, биеийн хажуу бараавтар мөнгөлөг, хэвлий цайвар. Бие гүйцсэн загасны бие дээр хар толбо байхгүй. Биеийн хажуугийн хайрс хар эмжээрэн хөвөөтэй. Толгой биеийн өндрөөс урт. Толгойн урт биеийн уртын 25-28 хувийг эзэлнэ. Хошуу шөмбөгөр урт, доод амтай. Уруулууд махлаг, богиновтор хос сахалтай. Нурууны сэлүүрт хурц хатгууртай.

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Биологийн онцлог

засварлах
 

Биеийн урт 58.5 см хүрнэ. 4-5 насандаа үржилд орно. Үржил 5-р сарын дундаас 6-р сард явагдах ба түрсээ элс, хайрга чулуун хурдас дээр хэсэг хэсгээр шахна. Түрс цэнхэр ногоон өнгөтэй, жижгэвтэр. Атуу 14,400- 42,200 ширхэг түрс гаргана. Үржлийнхээ дараа 7-р сарын сүүлч 8-р сард эрчимтэй идээшилэх ба төрөл бүрийн усны ёроолын шавьжийн авгалдай, зарим тохиолдолд голдуу хавчаар хооллосон байдаг. Aгнуурын ач холбогдолтой. Буйр нуурын агнуурын загасны 1.9%-ийг эзэлдэг.

Бие гүйцээгүй загас нь нуурын булан тохойн эрэг орчмын гүехэн хэсгээр, бие гүйцэхээрээ нуурт амьдарна. Хавар, зундаа нуураас голын урсгал бүхий хэсэг орчим бөөгнөрөн үржлийн сүрэг үүсгэнэ. Усны бохирдолд маш их тэсвэртэй.