Монтессори арга зүй

Сурган хүмүүжүүлэх ухааны чөлөөт хүмүүжлийн арга буюу Монтессори-гийн сурган хүмүүжүүлэх ухааны арга, Монтессоригийн систем болон Монтессоригийн аргачлал- бол ХХ зууны эхний хагаст италийн эмч, багш Мария Монтессори боловсруулж санал болгосон сурган хүмүүжүүлэх ухааны систем юм.

ХБНГУ-ын Лайпциг хот дахь Монтессоригийн аргачлалтай дунд сургууль

Монтессори-гийн сурганы систем нь чөлөөт хүмүүжлийн үзэл санаан дээр тулгууралсан хүмүүнлэгийн сурганы урсгал юм. Энэ нь хүний мэдрэхүйгээр (развитию органов чувств) мэдээлэл хүлээн авах хүмүүжилд чухал анхаарлаа хандуулдаг байна.

Энэхүү системын үндсэн зарчмууд бол:

-Хүүхдийн бие даасан байдал;

-Тогтоосон хил хязгаартай эрх чөлөө;

-Хүүхдийн энгийн сэтгэл зүй, бие бялдар, нийгэмших хөгжил.


Монтессоригийн аргачлалын онцгойлох тодорхойлолтууд:

  • 3-6 хоорондын өөр өөр насны хүүхдүүдийг нэг бүлэгт хамт оруулах.
  • Сурагч өөрөө бие дааж санал болгож байгаа хэд хэдэн хичээлүүдээс сурах хичээлээ сонгох.
  • «Нээлт хийж сурах» загвараар суралцах- сурагч багшаар тайлбарлуулах бус өөрөө материалтай тулж ажиллаж асуудлыг ойлгох зарчим.
  • Хичээлийн явцад ангийн танхимд дотор чөлөөтэй явж болдог байх.
  • Мария Монтессоригийн боловсруулсан боловсролын тусгай материалууд ашиглах.
  • Гурван цаг тасралтгүй үргэлжлэх сургалтын цаг байх ёстой.
  • Монтессори аргачлал тусгайлан сурган багш хичээл орох ёстой.

Монтессоригийн сургуулиуд хүүхдүүдэд дүн тавихаас зайлсхийдэг бөгөөд багш бол заах биш харин сурагчийг өөрөө сурч мэдэхэд нь "хөтлөн туслах" гол үүрэгтэй байдаг байна.