Монгол улаан толгой (ургамал)
Монгол улаан толгой - (Англи: Agrostis mongolica Roshev.), (Орос: Полевица монгольская)
Улаан толгойн төрөлд нийтдээ 100 гаруй зүйл байдгаас Монголд 4 зүйл ургадаг. Үүний дотроос Монгол улаан толгой тэжээлийн талаар нилээд сайн судлагджээ.
Монгол улаан толгой 50-60 см өндөр, сийрэг дэгнүүл үүсгэдэг олон наст үет ургамал. Нарийн, ширүүн мөчирхөн дээр суусан хүрэндүү улаан өнгийн түрүүхэй бүхий саглагар залаа баг цэцэгтэй өтгөн навчтай хадлан бэлчээрийн ургамал юм.
Тавдугаар сард ургаж, зургаадугаар сард түрүүлнэ. Долоодугаар сард цэцэглэж наймдугаар сард үр нь боловсорч есдүгээр сард хагдардаг. Ойт хээр, хээрийн бүсийн олонх нутгаар голын хөндий татмын чийгтэй ба чийглэг нам дор нуга, нуур цөөрмийн эргэн тойрон чийгээр хүрэлцээтэй газраар ургана. Хааяа говийн хойт хэсэг рүү орж булаг шандын эх нугын юмуу хужирлаг нугын хөрстэй чийгтэй нам газраар таруу тохиолддог. Тэгэхдээ ус чийгээр хангалттай газар ургана.[1]
Ашигласан материал
засварлах- ↑ [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 36]