Монгол тэмүүлэл сургууль
Монгол Тэмүүлэл сургууль бол төрийн өмчит олон улсын Кембриджийн хөтөлбөрийн сургалттай 3 сургуулийн нэг юм.[1]
Монгол Тэмүүлэл | |
---|---|
Байршил | |
Улаанбаатар | |
Ерөнхий мэдээлэл | |
School type | Төрийн өмчит олон улсын сургууль |
Sister school | Шинэ Эрин Шинэ Эхлэл |
Захирал | Төмөрчөдөрийн Дүгэррагчаа |
Age range | 14-17 |
Average class size | 20-24 |
Сургалт
засварлахМонгол Тэмүүлэл сургууль нь 9 дүгээр ангидаа үндэсний хөтөлбөрийн 13 хичээлийг судлан суурь боловсрол эзэмшдэг бөгөөд 10 дугаар ангиас эхлэн үндэсний хөтөлбөрөөр судлах хичээлийн тоо багасаж, ирээдүйд эзэмших мэргэжил, сурагч бүрийн сонирхол, хэрэгцээнд нь нийцүүлэн англи хэлээр судлах хичээлийн агуулга нэмэгдүүлдэг. Одоогоор Кембриджийн Их Сургуулиас албан ёсны зөвшөөрөлтэйгөөр IGCSE, AS болон А түвшний хөтөлбөрийн хүрээнд Mathematics, Mandarin Chinese, German, First Language English, English as Second Language, Physics, Chemistry, Biology, History, Environmental Management, Geography, Business Studies, Art and Design, ICT, Physical Education, Computer Science, Economics болон Music гэсэн 17 хичээлийг явуулж байна. Кембриджийн олон улсын дунд боловсролын хөтөлбөр нь дэлхийн 195 орны 1400 гаруй сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн, 14-16 насныханд хамгийн түгээмэл хэрэгждэг ба сурагчдад өөрийн мэдлэг чадвар, хүсэл сонирхолдоо уялдуулан цөөн тооны хичээлийг сонгон судалж, дараагийн шатны сургуульд элсэх бэлтгэлээ хангаж илүү өндөр түвшинд хөгжих боломжийг олгодгоороо онцлогтой. Мөн тус сургуульд хүүхдийг олон талаас нь хөгжих боломжийг байнга дэмжин тогтмол төсөлт ажил, клубийн үйл ажиллагаа явуулдаг.
Элсэлт
засварлахТус сургууль нь тухайн жил 8-р ангиа төгсөөд, 9-р ангидаа элсэн орох гэж байгаа сурагчдыг элсүүлдэг ба жил бүрийн 6 дугаар сарын сүүлээр Боловсролын Үнэлгээний Төв-өөс математик, англи хэл болон байгалийн ухааны хичээлүүдээр шалгалт аван, тэнцсэн сурагчдыг элсүүлдэг.
Эх сурвалж
засварлах- ↑ "Archive copy". Archived from the original on 2017-07-20. Татаж авсан: 2016-12-30.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link)