Монгол орны шавж


Монгол оронд 28 багийн 193 овог 847 төрөлд хамаарах 14 мянга орчим зүйлийн шавж тэмдэглэгджээ. Эдгээрийн дийлэнх хэсэг нь биологийн төрөл зүйлээр харьцангуй элбэг, чийглэг ба ургамлын тархац сайтай нутгийн хойд хэсгээр голчилон нутагшжээ. Монгол орны шавьжийн ангийн 8 багт хамрагдах 4000 гаруй зүйл үүнд: 103 зүйл Өдөрч, 59 зүйл Соно, 56 зүйл Хаварч, 152 зүйл Шулуун далавчтан, 3200 орчим зүйл Хатуу далавчтан, 24 зүйл Хос далавчтан, 288 зүйл Бүгэг эрвээхэй болон Сарьсан далавчтаны 144 зүйл нь харьцангуй судлагдаж каталогжжээ.

Хайрсан далавчтаны баг
Хатуу далавчтаны баг
Хатуу далавчтаны баг
Хатуу далавчтаны баг


Байгальд сөрөг нөлөөлөлтэй шавж

засварлах

Монгол улсад 737 зүйл хөнөөлт шавж танигдсаны зарим нь эргэн тойрондоо 100 км нүүдэллэн, нахиалж буй моддын шилмүүсээр хооллож, идэж гэмтээсэн мод бүрээ сүйтгэн доройтуулдаг байна.

250 хортон шавьж 60 мянган өндөг шахдаг гэсэн судалгааг экологчид хийснээс үзэхэд ойн хөнөөл хавраас хаварт геометр прогрессоор үржих боломжтой юм. Дамжсан мод бүрийнхээ ургалтыг доройтуулж, дахин дахин үүрлэж, идээшилдэг Сибирийн хүр эрвээхэй л гэхэд энэ жил хэт олширч, моддыг аюулд оруулах магадлалтай байгааг судлаачид онцлон өгүүлжээ. Хөнөөлт шавжны төрлүүд болох хэд хэдэн эрвээхийн тухай өгүүлэхэд, тэдний авгалдай буюу хүрэнцэр нь модонд заналхийлэл учруулдаг ба бие гүйцсэн эрвээхий болмогцоо ямар ч хөнөөлгүй байгальд оршдог. [1] [2]

Эх сурвалж

засварлах