Монгол орны зэсийн нөөц

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд зэсийн 36.3 сая тонн нөөцийг хайгуул хийн тогтоогоод байна. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр манай улсын эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг. Тус үйлдвэрийн ашиглаж буй Эрдэнэтийн овоо ордын нөөц хүдрийн нөөц нь 1.060.367 сая тонн. Зэсийн нөөц нь 4.632 сая тонн бөгөөд 125.414 тонн молибденийн нөөцтэй. Дээрх нөөцөө 25 жил ашиглана хэмээн тооцож байна. Гэвч тус үйлдвэрийн ашиглах нөөц саяхан нэмэгдсэн. Уул уурхайн яамнаас Эрдэнэтийн овоо орчимд хайгуул хийж байсан таван лицензийг төрийн мэдэлд авсан билээ. Ингээд нөөц нь гурван сая тонн зэс, 55 мянган тонн молибденээр нэмэгджээ. Энэ нөөцийг 24 тэрбум ам.доллараар үнэлж буй аж. Оюу толгой орд нөөц, уурхайн хүчин чадлаараа дэлхийд эхний тавд ордог гэдэг. Тус ордын хүдрийн нөөц 3.380.0 сая тонн. Үүнээс 31.1 сая тонн зэс, 1.328 тонн алт, 7.601 тонн мөнгө олборлоно хэмээн тооцсон. Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компани тус ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад гурван жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд баяжуулах үйлдвэрээ барьж эдүгээ туршилтын журмаар ажиллаад байна. Энэ баяжуулах үйлдвэр өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай юм. Цагаан суваргын ордын лицензийг “МАК” компани эзэмшдэг гэдэг. Тус ордын 141.5 сая тонн хүдрийн нөөцтэй. Мөн 94.7 сая тонн сульфидийн хүдэр бий. Тус ордоос 568.6 мянган тонн зэс олборлох боломжтой.

Мөн үзэх

засварлах