Монгол орны газрын тосны нөөц

Монголд нефтийн 250 сая орчим тонн нөөц хайгуулаар тогтоогдсон. Зүүн баян, Цагаан элсний нефтийн ордын нөөцийг 1953 оны нөөцийн ангилал зэрэглэлийн системийн А+В ангилалаар 3,483,00 тонн, 1986 оны тайлангаар А+В ангилалаар 2,181,500 тонноор бүртгэж байсан байна. Ингээд тус ордыг түшиглэж, нефть олборлох үйлдвэр байгуулж байв. Тэгээд 1950-1969 онд нийт 600 орчим тонн нефть олборлож боловсруулжээ.

2010 онд Эрдэс баялаг, Эрчим хүчний яамны сайдын тушаалаар Дорнод аймгийн Тамсагийн сав газрын Тосон-Уул-19 талбайн зарим хэсгийн газрын тосны нөөцийг баталгаат зэрэглэлээр 119,02 сая тонн, vvнээс газрын тосны ашиглалтын баталгаат нєєц 13.67 сая тонн, тосонд ууссан хийн баталгаат нєєц хоёр тэрбум 589 сая шоо метр, vvнээс тосонд ууссан хийн ашиглалтын баталгаат нєєцийг 296 сая шоо метрээр Монгол Улсын эрдэс баялгийн газрын тос, байгалийн хийн нєєцийн нэгдсэн санд бvртгэж авчээ. Мєн тус уулын ордын бусад 29 блокын хэмжээнд бодсон газрын тосны магадтай нєєцийг 74.54 сая тонн, тосонд ууссан хийн магадтай нєєц дєрвєн тэрбум 692 сая шоо метр, найман блокын хэмжээнд тооцоолсон газрын тосны боломжит нєєц 52.78 сая тонн, тосонд ууссан хийн боломжит нєєц хоёр тэрбум 987 сая шоо метр эрдэс баялгийн газрын тос, байгалийн хийн нєєцийг нэгдсэн бvртгэлд авсан байна.

Мөн үзэх

засварлах