Монгол гутал
Монгол гутал нь Монголчуудын уламжлалт хувцасны нэг юм. Монгол гутал бусдаас ялгагдах онцлог нь утга учиртай. Энэ нь ээтэн хошуу, оймс хоёрын хоорондох агаар өвөлд дулаан, зунд сэрүүн байлгах үндэслэлтэй.Энэхүү гутал нь маш өндөр уулархаг нутагт илүү зонхилдог ба Монголд Түвдээс орж ирсэн юм.Монголчууд тал хээр нутагт малаа дагаж ашиг шимийг нь хүртэж амьдардаг хүмүүс тул хэт ээтэн хоншоортой гутал нь тохиромжтой биш юм. Одоогоор 143 төрлийн Монгол гутлын хэлбэр дизайнууд мэдэгдээд байна.
Монголд дэлхийн хамгийн том, 9м өндөр, 6м урт, 2м өргөнтэй монгол гутлыг бүтээсэн бөгөөд уг гутлыг хийхэд 225 ширхэг үхрийн арьс, 4500 метр олс, 120 кв.метр эсгий, 72 кв.метр поролон, 13 куб.метр мод, 300 литр цавуу, 180 кв.метр брезент тус тус оржээ.
Мөн үзэх
засварлахЦахим холбоос
засварлах Commons: Википедиа дахь өөр монгол гутлын зургууд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан