Монгол ардын үлгэр

Монгол ардын үлгэр нь нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг сонгодог хэлбэрээр нь бүтээж, үеэс үед уламжлагдан хөгжүүлж иржээ. Олон мянган жилийн түүхтэй өвөрмөц соёл сэтгэлгээ, ёс заншил нь бусдын соёлоос ялгагдах нэгэн онцлогтой юм. Үлгэр бол Ардын аман зохиолын нэгэн чухал зүйл бөгөөд нүүдэлчин ард түмний аж төрөх ёс, зан үйл, оюун сэтгэлгээний онцлогийг хадгалан уламжлагдан ирсэн чухал зүйл юм. Үлгэр бол ам дамжин хамгийн өргөн хүрээг хамарсан хүн бүрийн таашаан сонирхдог түгээмэл соёлын төрөл юм.

Монгол ардын үлгэр нь үүссэн цаг үе, тухайн үеийн нийгмийн үг хэллэг зэргээр монгол хэлний онцлогийг хадгалж байдгаараа чухал юм.

Ялангуяа хүүхдүүд уншсан, сонссон үлгэрээ цааш дамжуулан ярих нь хүүхдийн хэл яриаг зүгшрүүлэх, хэл найруулгын дадалтай болох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ярьж сурахад ихээхэн ач холбогдолтой болдог. Мөн монгол үлгэрийн хуучирсан үг хэллэгийг хүүхдийнхээ нас сэтгэхүйд нь тохируулж өөр үгээр орлуулан ойлгуулахын зэрэгцээ тухайн хуучин үгийг давхар танин мэдүүлснээр үгийн санг нь баяжуулж өгдөг сайн талтай.

Үлгэрийн ач холбогдол

засварлах
  • Үлгэрээр дамжуулан байгаль нийгмийн үзэгдэл, хүмүүс хоорондын харилцаа, сүсэг бишрэл, төр улс, араатан амьтан, хүний зан чанар, ажил хөдөлмөр, ёс заншил, амьдралын дадал гээд аливаа зүйлийн учир зүй, ёс дэгтэй танилцаж болно.
  • Хүүхэд үлгэрээр дамжин баатар шиг эр зоригтой, цэцэн гоо бүсгүй шиг үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй болохыг мөрөөдөх нь тэдний хувьд үлгэрлэх зорилготой болох бөгөөд өөрөө өөрийгөө танихад чухал болдог.
  • Үлгэрийг эх, эцэг, ах дүү, найз нөхөдтэйгээ хамт уншиж, үлгэрт гарч буй үйл явдал, харилцан яриаг ойлгосноор аливааг танин мэдэх, сэтгэх, төсөөлөн бодох бөгөөд гэр бүл дотор халуун бүлээн найрсаг байдал үүсгэхэд ач холбогдолтой байдаг.
  • Үлгэрт гарах муу сайн зүйлийг ялгаж, өөртөө тусгаж авснаар аливаа үйлдлийн эцэст сайн сайхан болно гэдэгт итгэж өөдрөг үзэлтэй, уужим сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй болно.
  • Хүүхэд багаасаа үлгэр сонсох нь анхааралаа төвлөрүүлэх, тэвчээртэй болгох ач холбогдолтой төдийгүй ойлгон тогтоох, цээжлэх чадварыг хөгжүүлнэ.
  • Мөн үлгэрийн баатартай өөрийгөө харьцуулах, түүнээс үлгэр дуурайл авах нь өөрийн гэсэн үзлээр бие даан шийдвэр гаргах, бүтээлч хандлагыг нэмэгдүүлнэ.
  • Ардчилсан, шударга ёс суртахууныг үлгэрээр дамжуулан төлөвшүүлж болно. Мөн аливааг шүүмжлэх сэтгэлгээ бий болно.
  • Амьтны болон аж байдлын үлгэр нь бага насны хүүхдэд, шидэт үлгэр, баатарлаг үлгэр нь хүүхдэд байгаль орчноо хамгаалан хайрлах, хошин шогийн мэдрэмжтэй болоход ихээхэн тус дөхөмтэй.

Монгол ардын үлгэрүүд

засварлах
  • Эрхий мэргэн
  • Цуутын цагаагч гүү
  • 7 өндөгтэй доголон шаазгай
  • 12 жил үлгэр
  • Тэмээ буга хоёр
  • Ухаант тулайн үлгэр
  • Эвтэй 4 амьтан
  • Царцаа Намжил
  • Болдоггүй бор өвгөн
  • Ховдог санаа биеэ барна
  • Тааварчин гурав
  • Өнчин цагаан ботго
  • Долоон хожгор нэг можгор,...