Монгол ардын аман зохиол
Монгол ардын аман зохиол бол маш эртнээс нүүдэлчин монголчууд өөрсдийн өвөрмөц түүх соёл, зан заншил, амьдралын хэв шинжийг үр удамдаа өвлүүлэн дамжуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Монгол үндэстний баялаг өв уламжлалын маш чухал хэсэг юм.
Аман зохиолыг дараах өгүүлбэрээр тодорхойлж болно. Аман зохиол нь ард олны дунд амаар зохиогдон тэдний мэргэн ухаан, цэцэн билгийн илэрхийлэл болж уламжлан дэлгэрсэн уран үгийн бүтээл юм.
Ардын аман зохиолын үндсэн төрлүүд:
- Үлгэр
- Тууль
- Домог
- Оньсого
- Таавар
- Зүйр цэцэн үг
- Ерөөл
- Магтаал
- Ертөнцийн гурав
- Хууч яриа