Монгол азар
Монгол азар - (Латин: Calligonum Mongolicum), (Орос: Жузгун Монгольский)
Ургамлын тайлбар
засварлах10-50 см хүртэл өндөр ургадаг. Ацалж салаалсан олон иш мөчир бүхий сөөг ургамал. Навчны илтэс нь жижиг хайрс болтлоо өөрчлөгдсөн учир түүний үүргийг үе бүхий нэг наст ногоон мөчрүүд гүйцэтгэнэ. Тийм мөчрүүдийн зарим нь моджиж, эцэстээ хэд хэдэн жилээр амьдрагч мөчир болдог. Олон жилийн модожсон мөчир нь цагаан холтостой байдаг. Зараа мэт арзайсан, зууван хэлбэртэй улаан хүрэн өнгөтэй сэвсгэр жимстэй, дагавар үндэс гаргадаг болохоор элсээр хучигдаж булагдахад гэмтдэггүй. Зөвхөн үрээр үржинэ. Эрт тавдугаар сарын эцсээр ургаж эхлэх боловч хаврын гэнэт хүйтрэлтийг тэсвэрлэж чаддаггүй.
Тархалт
засварлахЭлс, элсэрхэг довцог бүхий хайрга чулуутай сайрын зах, загийн хоорондуур, хужир марцтай нам газрын эргэн тойрноор өөр бусад ургамалтай холилдож ургана.[1]
Ашигласан материал
засварлах- ↑ [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 121]