Монгол Олон Улсын Дээд Сургууль

“Эм Ай Ю” Дээд сургууль нь 2002 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын түвшинд өрсөлдөхүйц өндөр мэдлэг боловсролтой, чадварлаг, шилдэг удирдагчдыг бэлтгэн гаргах зорилготой ажиллаж байна. Байгуулагдсанаасаа хойш 10-аад жилийн хугацаанд Төв Азидаа англи хэл дээр өндөр боловсрол олгож буй дээд сургууль гэдгээрээ олны танил болжээ. Энэхүү эрдмийн их өргөөнд эдүгээ дэлхийн 7 орны 600 гаруй оюутан суралцаж байна.

Тус сургууль нь өвлийн амралтын аялал болон оюутан солилцооны хөтөлбөрөөр оюутнуудаа АНУ, БНСУ, БНХАУ руу аялуулан, тухайн улс оронтой танилцаж мэдлэг туршлагаа арвижуулах боломжийг олгодог. Түүнчлэн Mission Trip хөтөлбөрөөрөө алслагдсан орон нутагт амьдарч буй эмзэг бүлгийн хүмүүст тусалдаг.

Бид нийгмийн хөгжлөө дагаад орчин үеийн өндөр технологи, эрчим хүчний нөөц, байгаль орчин хамгаалал, хүнс судлалын чиглэлээр явуулсан судалгаа шинжилгээнд тулгуурлан сургалтаа явуулж XXI зууны удирдагчдыг бэлтгэсээр байна.

Мэргэжлийн чиглэл

засварлах

Менежмент, Олон Улсын худалдаа, Бизнес, Компьютер программ хангамж, Биологи, биотехнологи, Багш, англи хэлний, Хувцас загвар, Олон улсын худалдаа, Интернэт бизнес, Cэргээгдэх эрчим хүч гэсэн 8 мэргэжлээр бакалаврын, Англи хэлний багш, Менежмент төрийн захиргаа


Англи хэлний бэлтгэл анги

засварлах

Хэлний Институт нь “Эм Ай Ю” Дээд Сургуульд суралцах хүсэлтэй оюутнуудад Англи хэлний суурь боловсрол олгодог бөгөөд гадаад хэлний мэдлэгээ сайжруулахыг хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй. Хичээлийн хөтөлбөр нь суралцагсдад англи хэлээр унших, бичих, сонсох, ярих чадвар олгоход чиглэсэн байдаг ба суралцагсдын нэг жилийн хугацаанд сурсан мэдлэг, чадвар “Эм Ай Ю” Дээд Сургуульд элсэн, улмаар амжилттай суралцах суурь болдог.

Хичээлийн төрлүүд

засварлах
  • Уншлага
  • Сонсгол
  • Дүрэм
  • Эссэ бичлэг
  • Яриа
  • Үгсийн сан

Англи хэлний зуны сургалт

засварлах

Англи хэлний богино хугацааны зуны 2 удаагийн сургалтыг 6 сараас 8 сар хүртэл хичээллүүлдэг. Эхний ээлж нь 3 долоо хоногийн хугацаатайгаар Наадам хүртэл, дараагийн ээлж нь Наадмын дараагийн долоо хоногоос эхлэн хичээллэдэг. Хичээлийн хөтөлбөрт дүрэм, уншлага, сонсгол, бичгийн, ярианы хичээлүүд орохоос гадна долоо хоног бүр идэвхжүүлэлтийн хичээл багтдаг.

Англи хэлний өвлийн сургалт

засварлах

Хэлний Институт нь өвлийн амралтын хугацаанд 3 долоо хоногийн өвлийн сургалтыг зохион байгуулдаг. Хичээлийн хөтөлбөрт дүрэм, уншлага, сонсгол, бичгийн, ярианы хичээлүүд орохоос гадна долоо хоног бүр идэвхжүүлэлтийн хичээл багтдаг.

Цахим холбоос

засварлах