Монгол-Орос-Хятадын түүхэн харилцаа

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Хятадын тvvхэн сударт умрын "ху" нар гэж тэмдэглэгдсэн Төв Азийн нүүдэлчид Шар мөрний сав газар суурин иргэншил үүссэн тэр үеэс л холбоо, харилцаатай явж иржээ. Зэрлэгүүдийн үе үе халдах довтлогооноос хамгаалж эртний Хятадын ханлигууд "Цагаан хэрэм"-ийг босгосоныг сүүлд анхны нэгдсэн Хятад болох Цин улсын Эзэн хаан Цин Ши Хуандий хооронд нь холбожээ. Умрын ху, суурин хятад хоёрын хоорон дахь харилцаа бусад газрын хөрш орнуудынхаас нилээд өвөрмөц байв. Бvхий л түүхэнд байсан хөрш орнуудын нэгэн адил харилцан тэмцэлдэж, бие биенээ эзлэн тvрэмгийлж байсан боловч энэ нь суурин ард тvмэн, иргэншлээс ихэд өөр нvvдэлчин ард тvмний хоорондын харилцаа байсан тул маш өвөрмөгц шинжтэй байлаа. Нүүдэлчид хятадын суурьшмал иргэд рүү довтловол ихэнхдээ эд бараа булаах, вассалийн харилцаанд орж хэсэг хугацаанд алба гувчуур авахаар хандаж байсан болохоос очиж суурьшсан нь ховор байв. Хэрэв очиж суурьшвал тун удалгvй тэрхүү иргэншилд уусан алга болох байлаа. Үүнийг Тобэй, Кидан, Жүрчид, сүүлд манж нарын жишээнээс тодорхой харж болно. Үүний нөгөөтэйгүүр умрын нүүдэлчдийн довтолгоон нь бараг тухай бvр Хятадын эзэнт гvрнийг нэгтгэн буй болгож өгч байснаараа тэдэнд ашигтай талтай байсан юм. Харин нэгтгэгдсэний дараа хятадын уламжлалт төрийн тогтолцоо ажилладагаараа ажиллаж, зөвхөн төрийн удирдлага нь нь нүүдэлчний төлөөлөгч болдог байв. Харин хятадууд хүчирхэгжсэн үедээ нүүдэлчдийн нутаг руу довтлоход өөр дүр зураг гарч ирнэ. Нүүдэлчдийн нутаг нь далайн төвшнөөс асар өндөрт өргөгдсөн, говь хээр зонхилсон, хуурай, эрс тэс уур амьсгалтай газар учир билчээрийн мал аж ахуйгаас өөр аж ахуй эрхлэх ямар ч бололцоогvй, тэр дундаа газар тариалан хөгжvvлэх найдваргvй учраас хятадуудад тэдний нутгийг булаан эзэгнэн суух хэрэгцээ байсангүй. Хvн амд нь болон төрийн системд нь хvчтэй цохилт өгч улмаар вассалийн харилцаатай алба гувчуур авч байх арга бий боловч довтлуулагчид нь чухам нүүдэлчид учраас энэ нь төдийлөн тохиолдож байгаагvй юм. Учир нь газар шорооноос төдийлөн хамааралтай бус нүүдэлчид их Цагаан хэрэмнээс хойгуур адуу малаа маллан, нүүдэллэн амьдарч байхдаа Хятадын дотоод байдлыг туйлын анхааралтай ажиглаж байдаг байжээ. Хэрэв Хятад дотроо суларвал уулгалан дайрдаг, хэрэв тэд хvчирхэг болоод хойшоо довтлох шинжтэй болбол өөрийн үндсэн хөрөнгө болох малаа туугаад хэдэн зуу, магадгvй хэдэн мянган км газар дайжин зугатчихдаг байжээ. Хятадуудын нэрлэдэгээр "шихай жи нэй" буюу дөрвөн талаараа далайгаар хүрээлэгдсэн өмнөд хөршийнхээ орнуудыг хүчирхэг болсон үедээ амархан эзлэж эзэмшдэг байв. Гэтэл хот сууринг нь сүйтгэж эдийн засагт нь хохирол учруулъя гэхээр тэр нь байхгvй, мал сvргийг нь булаая гэхээр тvvнээ туугаад явчихдаг, газар орныг нь эзэмшие гэхээр vржил шимгvй, хvн амыг нь устгая гэхээр нүүдэлчнээсээ гадна өргөн уудам нутагт маш сийрэг суудаг умрын нvvдэлчдэд бодит цохилт өгнө гэдэг бололцоогvй зvйл байжээ. Хятад хvчирхэгжин довтлоход зугтаагаад явчихдаг умар газрыг дэлхийн хамгийн том цөлийн нэг Монголын говь тусгаарлах бүс болж байжээ. Амьдрах арга хэв маягаасаа болоод хоёр ард тvмний хооронд оюуны болоод амьдралын үнэт зүйлийн асар их ялгаатай байв. Маш өндөр хэмжээнд хvрсэн Хятадын соёл иргэншлийн нарийн соёл умрын нүүдэлчдийн прагматик сэтгэлгээг гайхуулж чадахгvй, гагцхүү бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн хувьд л сонирхлыг татаж байжээ. Өөрөөр хэлбэл Хятадын иргэншил, соёл, мэдлэг, түүх, гүн ухаан, уран зураг, яруу найраг нь өөр бусад иргэншлийнхэнд гайхагдаж, харилцан соёл солилцох нэвтрэх vзэгдэл болж байсан авч нүүдэлчидтэй ийм солилцоо хийгдэж байсан нь тун бага. Хятадууд нүүдэлчдийг хэзээнээсээ бүдүүлэг, зэрлэг гэж басамжилж үздэг байсан авч хариуд нь нүүдэлчид тэднийг соёлтой хэмээн хvндэтгэх нь байтугай суурин амьдралыг нь жигшин дорд үздэг байжээ. Иймээс нүүдэлчид хэдийгээр хятадуудтай хэдэн мянган жилийн харилцаатай байсан авч өөрсөддөө тэдний иргэншил, соёлоос авч хэрэглэсэн өөриймшүүлсэн юмаар тун маруухан. Хятадын кvнзийн гүн ухаан, ханз бичгийг нvvдэлчдээс бусад бараг бүх хөршvvд нь ямар нэг хэмжээгээр авч хэрэглэн түүгээр дамжуулан Хятадын иргэншлийн нөлөөний улс болсон юм.

Нүүдэлчид харин бичиг vсэг, шашин шүтлэгийг нилээд өөр газраас уламжлан авч бав. Ханз үсэг нь хэтэрхий хэцүү байсантай холбоотой байж болох юм. Шашны хувьд манхэйзм, буддизм, ислам, загалмайтан аль алин нь нэвтэрч байсан боловч нүүдэлчид бүгдэд нь тэгш ханддаг байсан нь тэдний прагматик сэтгэлгээтэй холбоотой байж болох юм. Хэдийгээр Хятад ба нүүдэлчид хэдэн мянганы турш бие биендээ халдан довтлогч байсан боловч ихэнхи тохиолдолд нүүдэлчид довтлогчид суурин хятадууд хамгаалагч байсан бололтой. Хятадын төр Жоу династаас үүссэн гэж vзэхэд нэгдсэн хятадын төр МЭӨ 200 он хvртэл байсангvй. Гэвч умрын нүүдэлчдын байнгын довтлогооноос нэгдсэн хүчээр хамгаалах зайлшгvй шаардлагын үүднээс МЭЄ 221 онд Цинь династи үүсэж, цагаан хэрэмийг нийлvvлэн нэгдсэн хамгаалалттай болсон байна. Үүнээс хэдхэн жилийн дараа нvvдэлчид мөн Модун шаньюvгийн удирдлагын дор нэгдсэн нэг төр үүсгэснийг Хүннү хэмээнэ. Ийнхvv харилцан симбиоз vйлчлэлтэй байсан ард тvмнvvд нэг нь нэгдсэн дефенсив төр байгуулахад нөгөө нь нэгдсэн оффенсив төр байгуулцгаажээ. Өөрөөр хэлбэл хятадын бутарсан ханлигууд тус тусдаа умрын нүүдэлчдээс хамгаалж чадахаа болиод эхлэхээр түүхэн шаардлагаар хамгаалалтын нэгдсэн тєр байгуулахад, нэгдсэн Хятадын хамгаалалтыг бутархай нvvдэлчид сэтлэж чадахаа болин мєн л тvvхэн шаардлагаар анх удаа нэгдсэн тєр байгуулсан байна. Цинь, Хан, Тан, Мин зэрэг династуудыг хятадууд өөрснөө байгуулсан боловч Хятадын ихэнхи династийг умрын нүүдэлчид байлдан эзлэж байгуулаад өөрснөө тун удалгvй өндөр иргэншилд уусдаг байснаас болоод тэднийг хэдийгээр хань vндэстэн биш боловч хэрэвзээ цагаан хэрэмнээс дотогшоо ороод л ирэх юм бол Хятадын төрийг нэгтгэж өгдөг зэрлэг бүдүүлэг боловч хvчирхэг өөрийн хvмvvс гэсэн үзэл хятадуудад нэн эртнээс тогтжээ. Цагаан хэрэмнээс чанагш нутгийг хэдэн мянган жилийн турш гол төлөв тунгус, монгол, түрэг угсааны алтайн омгийн нүүдэлчид ээлжлэн эзэгнэж байсаар 924 онд Хиргисийн хаант улс унаснаар энд монгол угсааныхан дагнан ноёрхох болсон ба тvрэг угсааныхан баруун тийш үүрд шахагдсан юм. Улмаар Чингис хааны үед Монголын төр бүс нутагт барахгvй дэлхийд хамгийн хvчирхэг нь болсон билээ.

2. МОНГОЛ, ОРОСЫН ХАРИЛЦААНЫ ЭХЛЭЛ

Чухам энэ үеэс Монгол, Оросын харилцаа хэмээх ойлголт шинээр үүсэв. Зэв, Сүбээдэйгээр толгойлуулсан монголын цэрэг Өмнөд Оросын цэргийг 1222 онд Калкад бут цохижээ. Үүнээс 14 жилийн дараа Бат хааны цэрэг Оросыг тэр чигээр нь эзэлсэн байдаг юм. Хэдийгээр Алтан Орд нь сүүлдээ уугуул монголоос тасран исламжиж тусдаа улс болсон боловч оросууд монгол угсаатнуудын гарт 1380 он хүртэл байжээ. 1222-1380 онд оросууд монгол угсаатанд цохиулж байсан бол үүнээс хойш тэдний олон тасарсан улс гүрэн, омог отгийг оросууд ээлж дараалан эзлэх эрин үе эхэлсэн байдаг. Хэдийгээр Орос нь Византын соёл бvхий загалмайн шашинт Европын гүрэн гэх боловч энэхvv олон зуун жилийн турш монгол, түрэг болон тэдний угсааныхантай хийсэн тэмцэл, хамтын ажиллагааны үед улам илүү дорножиж генетикийн хувьд ч , соёлын хувьд ч европчуудаас ихэд хөндийрчээ. Иймээс ч ”орос хvнийг сайн маажвал цаанаас нь татар гарч ирнэ” гэсэн оросуудын хэлц үг гарсан нь ойлгомжтой. Чухамхүү Их Петр хааны үед л Оросыг эргэж Европын иргэншилд оруулах реформ эхлэн хийгдсэн ажгуу. Гэвч тэрээр Оросыг баруун Европ шиг далайн гүрэн болгож чадсангvй, Оросын колончлол хараа зөвхөн эх газрыг дамжин дорно зүг рүү л тэмүүлж байлаа. Орос эх газрын колончлолд Европыхныг бодвол илүү гаршсан, ард түмнүүдтэй нь харилцаж сурсан нь зуу гаран жил үргэлжилсэн Төв Азийг эзэмших өрсөлдөөнд Британийг дийлж гарсан явдал юм. Европын иргэншил нэвтрээгүй, төрийн зохион байгуулалт огтоос үгүй Сибирийг эзлэхэд тэдэнд үнэндээ төвөг болоогүй. Оросууд Сибирийг эзлэн дорно зүг давшсаар 1639 онд Агнуурын тэнгист тулжээ. Харин Амар мөрнөөс урагшлах гэсэн сонирхол нь тэднийг монголчуудтай тулгав. 1644 онд Курбат Иванов гэгч өнөөгийн Братск хот хавьд буриад отгуудтай дайтжээ. Тэр онд атаман Василий Колесников гэгч Ангар мөрнийг өгсөн дээрэм тонуул хийсээр хойтон жил нь Байгал нуурт хүрсэн аж. Ингээд 1646 онд Дээд Ангар, 1648 онд Баргуужин, 1665 онд Сэлэнгэ, 1666 онд Дээд Yд гэсэн цэрэгжсэн суурин гацаа байгуулж өөрсдийнх болгоод тун удалгvй Оросын хоосорсон тариачдыг авч ирэн суурьшуулж өнөөгийн Монгол улсын хил орчимд тулж ирсэн ажгуу.

3. ОРОС, ХЯТАДЫН ЗАВСАР ДАХЬ МОНГОЛ УЛС БУЙ БОЛСОН НЬ

Чин династийнхан Халхыг хараахан эзлээгvй байхдаа түүхэнд анхны Орос Хятадын "Нэрчүү"-гийн гэрээ байгуулж худалдааны системээ тогтоожээ. Европын бодлого нилээд баримталж байсан их Петр хааныг нас барсаны дараа I Екетарина хатан хаан дахин дорнын бодлогод анхаарал тавьж Сава Лукич Владиславич Рагузинский хэмээх гvнг Бээжинд илгээн хэлэлцээ хийлгэсний дvнд 1727 оны 10 дугаар сарын 31-нд Орос, Хятадын Хиагтын гэрээгээр тус хоёр орны хилийг Сэлэнгэ мөрний хавиар тогтоожээ. Энэ үед Халх нь Чин династид дагаар орсон байсан ба тун удалгvй Ойрд 1755 онд Чингийн харъяалалд орсноор Монгол гүрэн үгүй болсон юм.

Галт зэвсэг нэгэнт буй болсон байсан, хоёр талаараа хүчирхэг гүрнүүдээр хүрээлэгдсэн учир нүүдэлчин монголчууд хамаг хөрөнгө зоорьтойгоо чанагш дутаах бололцоогүй болсон байсан, Монголын дотоодын тэмцэл хэтэрхий хурц байсан, ”шарын” хэмээх Буддын шашны төвд хэлбэрийн урсгал Монголд бүрэн нэвтэрч сүм хийд буй болсон байсан зэрэг олон шалтгаанаар монголчууд анх удаа манжуудад газар нутагтайгаа эд хөрөнгийн хамт эзлэгдлээ. Энэ үеэс эхлэн Монгол нь Хятад, Орос хоёрын хоорон дахь өвөрмөц жийргэвч бүсийн үүрэг гvйцэтгэх болсон юм. Орос нь эхэндээ Төв Азид байсан Казах хиргисийн ханатууд цаашилбал Зүүнгарын хаант улсыг сонирхож байсан болохоос алс хол Халхад ямар нэг сонирхол байсангvй. Зүүн гарын хаант улсын суурин дээр бий болсон Ойрд, Урианхайд ямар нэг сонирхолтой явж ирсэн нь ХХ зууны дунд хүртэл үргэлжилсэн билээ. Чин династийн манж цусны удирдагч нар Монголын тухайд Оросоос тусгаарласан жийргэвч бүс маягаар хадгалах бодлого явуулж байлаа. Манж нар монголчуудыг зэрэг дэвийн хувьд хань үндэстнээс дээгүүрт тавьж, эзэлсэн гэхээсээ вассалийн харилцаагаар барьж байв. Монгол журган буюу Монголын асуудлыг хариуцсан аппарат байгуулж тэндээс Монгол нутаг болон Монголын ард түмэнтэй харилцах онцгойлсон хууль тогтоомжийг гаргадаг байжээ. Үүнээс "Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зvйлийн бичиг” хэмээх олон боть хууль актын бичигт хятадууд болон Хятадын төрөөс Монголд хандах харилцааг нилээдгvй зохицуулсан байна. Юун түрүүн хятад vндэстэн Монгол нутагт суурьших явдлыг хаагаад, цаашилбал цус холилдох байдлыг хуулиар хорьжээ. Гадаад Монголын асуудлыг Хүрээ, Ховдод суух амбанаар дамжуулан гүйцэтгэх ба Улиастай жанжны газар нь батлан хамгаалах, хил хамгаалах үүрэгтэй аж. Үүнээс гадна Оростой хийх худалдааг зөвхөн нэг боомтоор буюу Хиагтаар дамжуулан Бээжингийн нарийн хяналтанд гүйцэтгэж байв. Тал талаасаа европын булаан эзлэгсдэд шахагдаж эхэлсэн Хятадын төрийн хувьд Монгол нь Оросын санаархлыг хаагдуулж байх жийргэвч бүс байжээ.

4. МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ

1911 оны Манж Цин улсад гарсан хувьсгал Орос-Монгол-Хятадын болон бүс нутгийн цаашдын харилцаанд үндсэн эргэлт үзүүлсэн юм. Энэ хувьсгалын явцад монголчууд өөрсдийгөө тусгаарлан, тусгаар тогтнолоо зарласан нь Оросын хувьд ч Хятадын хувьд ч тун санаандгvй зүйл болжээ. Орос нь 1907 онд Японтой хийсэн нууц хэлэлцээр болон үүнийг тодотгосон 1912 оны нууц гэрээгээр өөрсдийнхөө Гадаад Монгол дахь онц эрхийг хүлээн зөвшөөрүүж, хариуд нь Японы Манжуур дахь онц эрхийг зөвшөөрсөн юм. Гэхдээ энэ нь Манжуурыг ч Монголыг ч шинэ Хятадын бvрэлдэхvvнээс бүрэн салгана гэсэн үг биш байлаа. Иймээс оросууд Монголд Хятадын бүрэлдэхүүн дэхь автоном эрх олгож өөрснөө хяналт тогтоох талын хувилбар санаачлан "Хиагт"-ын 1915 оны Гэрээгээр зөвшөөрүүлсэн билээ. Үүнийг Хятад зөвшөөрсөн нь нэг талаас том гүрнүүдэд шахагдан хүч нь мөхөстсөн тал бий боловч нөгөө талаас Монголын уламжлалт жийргэвч бүсийн бодит байдлыг үргэлжлүүлэхээс татгалзаагvй хэрэг бололтой.

5. 1907-27 ОНД ОРОС/ЗХУ-ЫН МОНГОЛД ЯВУУЛСАН БОДЛОГО

1907-45 онд Монгол болон түүний эргэн тойрон дахь бүс нутгийг сонирхогч гурван гvрэн байсан нь Орос/ЗХУ, Хятад, Япон аж. Оросын хувьд 1907-17 онд Японтой хийсэн дайнаар нөлөөллөө алдсан Манжууртай тэнцвэржүүлэх бүс нь Гадаад Монгол байлаа. Суларч буй Хятадад албан ёсоор (олон улсын утгаар) хамаарч буй Гадаад Монгол, Манжуур хоёрыг Японтой хувааж захирсан нь дайны уршгаар нөлөөгөө алдсан Дорнод Хятадын төмөр замын стратегийн бүс нутгийн алдангын нөхвөр, тухайн бүс нутагт хяналт тавих гарц нь байв. 1917 онд Орост Октябрийн хувьсгал ялсан хийгээд хувьсгалын "синдромоор" хуучны нууц бичиг баримтыг дэлгэж тавьснаар бодлогын том алдаанд орж бүс нутгийг эзэмшигчийн хувьд итгэл алджээ. Зөвлөлтийн иргэний дайны үед Манжуур, Монгол аль алин нь улаан цэргийг эргэж цохих нөөц түшиц болж байлаа. Ийм учраас цагаантныг энэ нөөц түшиц газраас нь салгахын тулд залуу Зөвлөлт Орост Монгол хэрэгтэй байв. Иргэний дайн дууссаны дараа дэлхий даяар тvvний дотор Хятадад хувьсгал мандуулах коммунист мөрөөдөлдөө Монголыг ашиглах өөр хувилбар буй болсон юм. Зөвлөлтүүд Монголыг Хятадын нэг хэсэг гэдэг дээр эргэлзэж байгаагvй нь 1924 оны "Бээжингийн гэрээ" харуулдаг. Гэхдээ энэ орныг Өмнөд Хятадад буй Сvн Ят Сэний хувьсгалчдын хавсрага, умарт хэсэг дэхь түрлэг нь байлгаж улмаар нийт Хятадад хувьсгал хийлгэх гол түшиц бааз нь болгох сонирхолтой байлаа. Мөн Монгол нь Манжуурт ноёрхож байсан Японы гар хөл Жан Золин-гийн бүлгийг бусад хятадууд ялангуяа Сун Ятсэнийг дэмжигч бүлгүүд цохиход тусламж үзүүлж байх газар болж байв. Зөвлөлтvvд Бээжингийн төв засгийн газраас гадна Кантонд байгаа гоминданы Засгийн газартай сээтэгнэж нягт хамтран ажиллаж, дипломат бодлого, дэлхийн хувьсгалын синдром хоёроо зэрэг явуулж байлаа. Энэ гурван зорилгыг давхар гvйцэтгэж байгаагаа Алс Дорнодын БНУ-ын Ерєнхий сайд А.Красношеков, Цэргийн яамны сайд Н.Буров нар Москва мэдэгдэхдээ ”…Монгол дахь манай цэргийн ажиллагаа Зөвлөлт Оросын хүч чадлыг харуулж, ар талаа хамгаалах, Жан Золинтэй тэмцэх нэг арга болохоос гадна Хятад Монгол дахь Хувьсгалт давхрагыг бэлтгэх зорилготой…” гэж байв. Маршал Фэн Юүсян, Жан Золин нарын харилцаа муудан тулалдаанд бэлдэж эхлэх үед Зөвлөлтийн хувьд Монголын ач холбогдол улам нэмэгдсэн юм. Монголоор дамжуулан Фэнд зэвсэг нийлүүлэх, улмаар энэ ажиллагаа өргөн далайцтай болох аваас хатуу хучилттай зам, төмөр зам тавихаар төлөвлөгдөж байв. Дорнот Хятадын төмөр замын өмнөд хэсэг тэр чигээрээ Японы мэдэлд очсон, Умарт хэсэгт нь Жан Золин болон япончууд Зөвлөлтийн оролцоонд хязгаар тавьсан энэ үед параллель зам тавих асуудал стратегийн чухал зорилт байлаа.

6. ХЯТАДЫН МОНГОЛД ХАНДАХ ХАНДЛАГА

ХХ зуун гарчихаад байхад Хятад нь ямар ч шинэчлэл хийгээгүй хоцрогдсон феодалын орон байлаа. Энэ оронд монгол, манж үндэстний эрх дарх илүү байснаас гадна Монгол нутагт онцгой хууль үйлчилж байв. Барууны жишгээр хийх реформ хийх гэсэн хэд хэдэн удаагийн оролдлого сүйрсний эцэст 1907 онд хатан хаан Цү Ши үндсэн хуульт хаант улс болон өөрчлөгдөхийг зөвшөөрчээ. Энэ зөвшөөрлийн дагуу хийсэн реформын анхны алхмуудад Монголын онцгой байдлыг халж, ердийн муж болгон өөрчилж, газар тариалан эрхлэх хятадуудыг үй олноор нь нутгийн гүн рүү оруулж эхэлсэн нь Монголын феодалуудын дургүйг хүргэн, эцэст нь Хятадын хувьсгалын үеэр өөрийн тусгаар тогтнолоо зарласан юм. 1915 оны Хиагтын гэрээгээр Монголыг онцгой эрх бvхий автономт муж болгож урьдын жийргэвч бүсийн хэлбэрээ хадгалахыг хятадууд үнэн чанартаа зөвшөөрчээ. Гэвч энэ орон Оросын хяналтанд байгаа явдал хоорондоо тэмцэлдэгч Хятадын генералуудын дургүйг хүргэж, эцэст нь дотоодын тэмцэлдээ нэр алдар олох зорилгоор Сю Шүжэн генерал 1919 онд Монголын автономыг устгасан юм. 1920 онд Засгийн эрхэнд гарсан дараагийн бүлэглэл Сю генералын үйлдлийг адал балмад явдал хэмээн хүлээн зөвшөөрөөд Монгол дахь онцгой жийргэвч бүсийн бодлогоо дахин сэргээх бодолтойгоо хэлсэн байна. Гэвч удалгvй Октябрийн хувьсгал гарч, Орост иргэний дайн дэгдсэн хийгээд, Бээжинд тогтвортой төр байхгүй, мөн л иргэний дайн болж байсан учраас Монголын талаар нэгдсэн бодлого боловсрох цаг зав гарсангvй. 1924 онд тогтож байсан Засгийн газар нь Монголоос Зөвлөлтийн цэрэг гарч, Монголыг Хятадын нэг хэсэг гэдгийг Зөвлөлтийн тал хүлээн зөвшөөрч л байвал энэ орон хоёр хөршийн завсрах жийргэвч бүсээрээ үлдвэл үлдэг гэсэн бодолтой байсан бололтой. 1927 онд Хятадын Засгийн эрхэнд Чан Кайшигийн бүлэг гарч ирснээс хойш Монголыг Хятадын салшгүй нэг хэсэг гэдгийг л ЗХУ хүлээн зөвшөөрч байвал бусад нь хамаагvй гэсэн бодолтой байж. Хэдийгээр ЗХУ, Гоминданы Засгийн газрын хооронд 1927­-37 онд гүн зөрчил байсан боловч 1924 оны гэрээг дагаж л байвал бусад нь бага ач холбогдолтой гэж vзэж байсан, тэгээд ч иргэний дайн болон Японтой хийж буй дайндаа тун завгvй байжээ.

7. ЯПОНТОЙ ХОЛБОГДУУЛЖ ЗХУ-ААС МОНГОЛД ЯВУУЛСАН БОДЛОГО

Япон 1934 онд Манжуурыг тэр чигээр нь эзлэн авч, Умард Манжуурт Оросын хяналт байх тухай 1907,1912 оны нууц гэрээг зөрчиж ирснээр энэ бvс нутагт хүчний тэнцвэр алдагдаж эхэллээ. Хэрэв хүчний зөв тэнцвэр дахин тогтооё гэвэл Японтой байлдаж буй Хятадад тусламж үзүүлэх, Монголыг энэ завсрын найдвартай жийргэвч бүс болгох асуудал тавигдав. Японы Засгийн эрхийн төлөө тэмцэж буй Умард бүлэглэлийн номлол нь газар нутгаа Сибирь тийш тэлэх үзэлд тулгуурлаж, харин Өмнөд бvлэглэл нь Номхон далай, өмнөд Ази руу хандах үзэлтэй байв. Иймээс ЗХУ-ын хувьд Японы эзлэн түрэмгийлэгчдийн сонирхлыг урагш нь татаж Хятадтай хийх дайныг нь сунжруулах, өөрийн алс Дорнод доо хvчтэй хамгаалалттайгаас гадна хүчтэй жийргэвч бүстэй байх асуудал юун түрүүн тавигдав. Иймээс Сталин хэрэв Япон Монголд халдан довтловол ЗХУ тvvнийг өмгөөлөн хамгаална гэдгээ 1935 онд дэлхий даяар зарлав. 1936 онд ЗХУ, Монголын засгийн газрын хооронд харилцан туслах Протокол гэрээ хийн Улаанбаатарт үзэглэв. Уул 10 жилийн хүчинтэй протокол гэрээгээр гурав дагч этгээдийн довтлогооноос хамгаалах цэргийн хамсаатан гэдгийг баталсан юм. Японы тал Манж-го улсыг ЗХУ хүлээн зөвшөөрвөл хариуд нь Монголын тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрнө гэж хэд хэдэн удаа санал тавьж байсан боловч энэ хоёр орон нь албан ёсоор Хятадын нэг хэсэг гэж урьд нь ЗХУ-аар хvлээн зөвшөөрүүлсэн байсан учраас тухайн үед Японтой дайны байдалд байгаа Хятадуудыг түлхсэн хэрэг болох учраас, нөгөөтэйгүүр Манжуур ч Монгол ч Япон, ЗХУ хоёрын хоорон дахь жийргэвч бvс гэж Москва vзэж байсан учраас саналыг хvлээж аваагvй юм. Хасан нуур, Халх голын хавьд хоёр орны хооронд хэд хэдэн удаа хилийн томоохон мөргөлдөөн гарсан боловч энэ нь албан ёсоор бол ердөө л Манж-го, Монгол улсын хилийн тодорхой бус байдлыг нэг мөр шийдвэрлэх гэсэн хэрэг байжээ. 1930-аад оноос хойш Зөвлөлтийн хувьд Монгол нь дэлхийн хувьсгал хийх талбар гэхээсээ тэдний алс дорнотын бодлого явуулах плацдарм, Байгал нуурын бүсийг хамгаалах бүс, Японы түрэмгийллийг тогтоох газар, Манж-готой сөргүүлж хүчний тэнцвэрийг барих цэг, Хятадтай харилцах ойр бүс гэсэн утгатай болжээ. 1939 оны Халх голын хилийн мөргөлдөөн нь үүний томоохон илрэл болсон юм. Дэлхий II дайнд ЗХУ оролцноосоо хойш Монголд нилээд цэргийн хvч хадгалж байсан нь Японы болзошгvй дайнд бэлтгэлтэй байсан хэрэг аж. Энэ бvхнээс vзэхэд 1930-аад оноос II дайн дуусах хvртэл хугацаанд Монгол нь ЗХУ, Хятадын гэхээсээ илүү ЗХУ-Японы хоорон дахь жийргэвч бүс байжээ.

8. ДАЙНЫ ТӨГСГӨЛ YЕИЙН МОНГОЛЫН ҮҮРЭГ РОЛЬ

Дайны төгсгөл ойртох тутам Монгол болон түүний ойр тойрон дахь бүс нутгийн асуудалд Японы үзүүлэх нөлөө алга болон Чан Кайшигийн Засгийн газар бодлогоо идэвхижvvллээ. ЗХУ нь дэлхийн дайнд ялсан голлох гүрний хувьд ирээдvйн дайснуудаас хамгаалсан цогцолбор жийргэвч бvстэй болох асуудал тавигдлаа. Финлянд, Польш, Чехословак, Иран, Тvрэг, Афганистан, Монгол улсуудыг энэхvv жийргэвч бvсийн хүрээнд тооцож байсан бололтой. Энэ нь Финляндад шахалт үзүүлэх, Польш, Чехословакийг Ялтын гэрээгээр өөрийн нөлөөний бүс болгох, Афганистантай найрсаг харилцах, Иран, Түрэг, Герег зэрэг орнуудад хувьсгал гаргах гэж оролцох, Монголыг тусгаар тогтнуулах, Манжуурт онцгой эрх хадгалах, Өмнөд Сахалин болон Курилийн арлуудыг эзэмших зэрэг байдлаар илэрсэн юм. Зөвлөлтийн хувьд эргэж сэргэж магадгvй Япон, цаашдын хувь заяа нь тодорхой бус Хятад хоёроос болгоомжлон Гадаад Монголд тусгаар тогтнол олгон батлагаатай жийргэвч бүс болгох, Манжуурт өөрийн хяналтыг тогтоох нь алсын стратегийн хувьд гарцаагvй алхам байлаа. Монголд "де юрэ" тусгаар тогтнол олгоно гэдэг Чан Кайшигийн хувьд хүлээж авахын аргагvй болзол байв. Тэртэй тэргүй Японы эзэмшилд байсан Манжуур Зөвлөлтийн хяналтанд ороход болохгvй юм байхгvй, Гадаад Монгол ч гэсэн Зөвлөлтийн хяналтанд байг, гагцхүү аль алин нь Хятадын газар нутгийн салшгүй хэсэг мөн гэж л хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үзэл баримтлал барьж байв. Гэвч Сталиний хувьд энэ нь мөн л хүлээн авах бололцоогvй санал юм. Хэрэв цаашид Монгол нь Хятад, Оросын хоорон дахь жийргэвч бүс байх л учиртай юм бол энэ нь "де юре" тусгаар улс байж л бүтэх болохоос 1915-1945 оны хоорон дахь шиг албан ёсоор Хятадад харъяалагдах боловч Зөвлөлтийн нөлөөтэйгээр жийргэвч бүс болоод байх батлагаа байхгүй юм. Үүнээ Сталин 1945 онд Чан Чинго-д илэрхийлэхдээ ”Би яагаад Гадаад Монголыг авах гээд байна вэ гэвэл ний нуугүй хэлэхэд цэрэг стратегийн байр сууринаас хэрэгтэй гэж үзээд байгаа юм.” Удатал хэлэлцсэний эцэст Гадаад Монголд тусгаар тогнол олгох, үүний урд монголчуудаас санал асуулгаар тусгаар тогтнолын төлөө байгаа эсэхийг нь шийдүүлэхээр болж 1946 оны 1 дүгээр сарын 6-нд Хятад улс, 1946 оны 2 дугаар сард ЗХУ Монголын тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрчээ.

9. ЗХУ, ХЯТАДЫН НАЙРАМДАЛТ YЕИЙН МОНГОЛ

1949 онд Мао тэргүүтэй коммунистууд Хятадын Засгийн эрхэнд гарснаар бүс нутгийн асуудал шийдвэрлэх хэлбэрт үндсэн өөрчлөлт гарчээ. 1950 оны Зөвлөлт-Хятадын найрамдлын гэрээгээр Манжуур дахь онцгой эрхээсээ ЗХУ татгалзаж, Дорнод Хятадын төмөр зам дахь тэдний онцгой эрхийг хvлээн зөвшөөрсөн юм. БНМАУ-ын тусгаар тогтнолыг хоёр тал хүлээн зөвшөөрөөд хятадууд Улаанбаатарт Элчин сайдын яам байгуулахаар болжээ. Мөн Дорнод Хятадын төмөр замтай праллель замыг Байгалаас Улаанбаатараар дайруулан Бээжин рүү татахаар болсноор олон жилийн хэрүүлийн яс болж байсан Дорнод Хятадын төмөр замын ач холбогдол нилээд буурав. 1960-аад хүртлэх хугацаанд Монгол нь зөрчидсөн гүрнүүдийн завсрын жийргэвч бүс гэхээсээ найрамдалт орнуудын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болж байлаа. Монголын Засгийн газар тавид оны эхээр өөрийн хилийн цэргээ татан буулгах шийдвэр гаргаснаар умарт өмнөд талаа энхийн хил болсныг зарлав. Жараад оны эх гэхэд ЗХУ ба Хятадтай хиллэх хилээ нарийн тогтоож түүхэндээ анх удаа демаркац хийсэн хилтэй болов. 1957 онд Монголын Засгийн газрын дээд хэмжээний уулзалт Москвад болсноор Монголд нилээд хэмжээний буцалтгvй тусламж ЗХУ-аас үзүүлэх болсноос гадна их хэмжэний хөнгөлттэй зээл олгожээ. Гэтэл 1959 онд Хятадын ерөнхий сайд Жоу Эньлай Улаанбаатарт айлчлахдаа 190 сая юанийн буцалтгvй тусламж үзүүллээ. Энх цагийн бүтээн байгуулалтад найрамдалт хоёр хөршөөс туслах анхаарал улам нэмэгдэж энэ нь нэг маягийн өрсөлдөөний шинжийг олсон юм. Сталин нас барсаны дараа 1956-1960 онд ЗХУ, Хятадын зөрчил ихсэж, харилцаа нь хүйтрэхийн хирээр Монголд хандуулах анхаарлаа улам хvчтэй нэмлээ.

10. МОНГОЛЫН ЖИЙРГЭВЧ БYСИЙН РОЛЬ ИХЭССЭН НЬ

Хятад ЗХУ-ын харилцаа хvйтрэхийн хирээр Монголыг өөртөө татах гэсэн хоёр орны өрсөлдөөн-шахалт хvчтэй болов. Чухам энэ үеийг ашиглаж Монголын засгийн газраас хоёр талаас хүлээн зөвшөөрөгдсөн демаркаци хилтэй болжээ. 1944 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон Танну Тува улсын хил яаж бvрэлдэхээс үүдсэн маргааныг явсаар хоёр талын хилийн комиссын шийдвэрээр жараад оны эх гэхэд демаркаци болгон гарын үсэг зуржээ. Мөн 1945 оны Москвагийн ЗХУ-Хятадын гэрээгээр дараа тодотгохоор орхисон Монгол-Хятадын хилийг 1962 онд хоёр орны шийдвэрээр нарийвчлан тогтоож демаркаци хийсэн. Монгол-Хятадын гэрээгээр Монголд 80 мянган хятад ажилчин ажиллах ёстой байсан авч эдгээр нь 15 мянгаас хэтрээгvй ба ажиллах хvчнийг явуулахгvй боогдуулах, нэгэнт ажиллаж буй хүмүүсээрээ улс төрийн акци хийлгэх гэх мэтээр дарамт шахалт байнга үзүүлж байлаа. Зөвлөлтийн тал ч чамгvй дарамт үзүүлсээр эцэст нь 1964 онд Хрушев Брежневээр солигдох үест Монголын Засгийн газар сөргөлдөгч хоёр хvчний ЗХУ-ыг хэлбэрэлтгvй баримтлагч тал болон хувирчээ. 1966 оны Даманы арлын, 1967 оны Казакстаны хилийн будлианы дараа ЗХУ-ын тал Монголд их хэмжээний цэргийн хүч байрлуулахаар шийджээ. 1968 оноос Монголд орж ирсэн цэргийн хүч тогтмол 70-80 мянган хvнтэй байлаа. Ийнхvv Монгол нь хүйтэн дайны үеийн хамгийн хурц, дэлбэрч магадгvй газрын нэг болсон юм. 1971 онд Хятад улс ус төрөгчийн бөмбөгтэй болсон, ялангуяа 1979 онд Вьетнамд халдан довтлосон үед Монголын жийргэвч бүсийн роль улам ихсэж, цэргийн хvч нэмэгдүүлэх, цэргийн сургууль хийх, янз бvрийн хөрөнгө оруулалт хийх зэргээр идэвхи сэргэж байв. Ийнхvv Монгол нь Хятадын талаас Ланжуугийн, Бээжингийн 24-р тойрог ЗХУ-ын зүгээс Читийн Байгалийн гэсэн цэргийн тойргуудаар хүрээлэгдсэнээс гадна дотроо Зөвлөлтийн 5-р армийг байрлуулж, бүрэн зэвсгэлсэн байлаа. 1970-аад оны эцсээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх цэргийн зардлаар дэлхийд тэргүүний орон болсноос гадна ЗХУ-аас өдий төдий зэвсэг техник үнэгүй авдаг байв.

11. ХYЙТЭН ДАЙНЫ YЕИЙН МОДЕРНИЗАЦИ

1973 онд Чилид төрийн эргэлт гарснаар ЗХУ зэсийн гол түүхий эд нийлvvлэгчээсээ салав. Мөн онд Монголд 200 сая рубль зээлж, өөрснөө мөн төдий хэмжээний хөрөнгө гарган Эрдэнэтийн зэсийн баяжуулах vйлдвэр ЗХУ байгуулснаас эхлэн Монгол нь үйлдвэржсэн орчин үеийн улс болж модернизаци хийх нөхцөл бүрдэж эхэлсэн юм. Үүнээс хойш таван жил тутамд ЗХУ-аас 3 тэрбум рубль зээлээр авч үйлдвэр, хөдөө аж ахуй, нийгэм соёл, боловсрол шинжлэх ухаанд хэрэглэв. Хэдийгээр коммунист системийн модернизаци хийх хурд болоод ашиг муу, хөшингө, үргvй зардал ихтэй боловч харьцангуй ойлголтоор бараг 10 тэрбум доллартай тэнцэх ийм их хөрөнгийн урсгал сая гаруйхан хүнтэй Монгол улсд модернизаци хийх vндсэн хөшvvрэг болжээ. ЗХУ-аас байрлаж байгаа асар их цэргийн хүчнээс гадна тэдэнд vйлчлэх vйлчилгээний салбар, ар гэрийхнийг нь ажил албатай болгох өөр бусад шалтгаанаар ЗХУ-аас Монголд идэвхитэй хөрөнгө оруулалт хийх олон шалтгаан байв. Олон мянган залуус ЗХУ-д суралцан мэргэжил боловсрол олсноос гадна орчин vеийн шижлэх ухаан техник технологийн амжилтууд хvчтэй нэвтрэв. Хэрэвзээ хүйтэн дайны шалтгаан гарч олон тэрбумын мөнгөний хvчтэй хөрөнгө оруулалт төвлөрөөгvй бол хоцрогдсон Монгол улс ийм богино хугацаанд боловсрол, эрvvл мэнд зэрэг зарим салбарт мөддөө ийм амжилт олохгvй байсан. 10 мянган хүн амд оногдох эмч багш, оюутан, эмнэлэгийн ор, хvний дундач нас зэргээр хөгжилтэй орнуудын хэмжээнд тоон утгаараа дөхөж очсон нь дэлхийн бусад ядуу орнуудтай харьцуулахад гайхамшигтай амжилт байлаа.

12. ХYЙТЭН ДАЙНЫ ДАРААХИ МОНГОЛ

Наяад оны дундуур ЗХУ-д өрнөсөн перестройка нь юун түрүүн ЗХУ-Хятадын хооронд хорь гаран жил үргэлжилсэн гүнзгий зөрчлийн мөсийг хайлуулж эхэллээ. Удалгvй Горбачев Монголоос өөрийн цэргийг татан гаргах тухай түүхэн үгээ Владивостокт хэлсний дараа 1989-91 онд энэ нь хэрэгжин Зөвлөлтийн цэрэг гарсан ба үүнтэй давхцаад ЗХУ таран, дэлхийн коммунист систем задран уналаа. ЗХУ нь задарч олон субъектэд хувагдсан боловч Оросоор хойт талаараа хүрээлэгдсэн Монголын хилийн байдалд өөрчлөлт гарсангvй. Монголын хойт хилийн ихэнхийг эзэлдэг Тува, Буриад нь өөрийн Үндсэн хуультай БНУ-ыг тус бvрдээ заралсан боловч энэ нь Оросын холбооны салшгvй субъектvvд хэвээр хоцорсон тул үндсэн өөрчлөлт болоогvй юм. Улс төр, нийгэм, эдийн засгийн гvнзгий хямралд идэгдсэн Орос оронд Монголын тухай тухайлсан бодлого явуулалгүй "мартагдан" арваад жилийн нүүр үзэв. Энэ хооронд Орос-Хятадын харилцаанд үндсэн эргэлт гарч улс төр, эдийн засгийн, заримдаа цэргийн хамтын ажиллагааны хэлбэрүүд шинээр үүсэх буюу сэргэх хандлагад оров. Тянь-Аньминий талбайн хэрэг, хvний эрхийн асуудал, АНУ-тай харилцах харилцаанд гарч буй зөрчил, Төвдийн болон Тайваний салан тусгаарлагчид зэрэг өөр олон олон чухал асуудлууд үүссэнээс гадна хуучин дайсан ЗХУ-тай эвлэрэн холбоотон болох хандлагатай болж байгаа зэргээс болж Бээжингээс Монголд хандах тухайлсан бодлого явуулах нь эрс багаслаа. Харин Орос, Хятадын аль алиных нь зvгээс Буриад, Тува, Барга, Євєр Монгол Шинжаан зэрэгт байгаа бусад Монгол vндэстнvvдэд Монгол улсын зvгээс нармай монголын vзлийн нөлөө үзүүлэх вий гэдгээс нилээд болгоомжлох хандлагатай болжээ. Энэ нь тусгаар тогтносон ардчилсан Монгол улсын нөлөөгөөр дээрхи газруудад салан тусгаарлах, Нармай Монгол байгуулах зэргийн үзэл бодол сэргэх хандлага нилээд газар авч буйтай холбоотой болов уу. 1997 оны 12-р сард Монголын парламент ”Гурван улсын хилийн гэрээг” соёрхон батласнаар Монгол улс нь түүхэндээ анх удаа бүрэн бүтэн хилтэй болсон.

13. МОНГОЛЫН ГАДУУРХИ ЖИЙРГЭВЧ БYС

Монгол нь олон жилийн турш Орос-Хятадын хоорон дахь жийргэвч бүс байснаар тус хоёр хөрш орны хоорондын харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэж байсан бол эдгээр орнуудтай харилцах өөрийн жийргэвч бүс мөн тvvхэн явцад бий болжээ. Монгол Оросын хооронд БН Тува улс, Агийн Буриадын автоном тойрог, БН Буриад улс оршдог нь нэг талаас Орос улсын салшгvй субъект нөгөө талаас монгол үндэстний муж болж байгаа юм. Мөн Хятадтай Гансу мужийн зуугаад ан км-ыг оруулахгvй бол Хань vндэстний Хятад биш бvрэлдэхvvнд нь ордог монгол vндэстний Шинжаан, Өвөр Монголын автоном мужуудаар дамжин хиллэж байгаа билээ. Өвөр Монгол, Шинжаанд сүүлийн үед хүний эрхийн төлөөх болон улмаар салан тусгаарлах үзэл урьдахтай харьцулбал нилээд газар авч байгаад Бээжин ихэд санаа зовж байгаа ба энд Монгол улс, монголчуудын объектив, субъектив нөлөөлөл их байгаа явдал болгоомжлол төрvvлж байна. Мөн Далай ламын институци Монголд vйл ажиллагаагаа идэвхижvvлж, шашны шинжээсээ улс төрийн шинж рүү илүүтэй хэлбийж байгааг ихэд болгоомжлон харж байгаа юм. Цаашилбал Тайваний салан тусгаарлах үзэлтнүүд Монголын 1946 оны тусгаар тогтнолыг ижил жишээ болгон гул барих, үүндээ хүмүүнлэгийн болон бусад тусламжийн хэлбэрийг ашиглах, албан ёсны гэрээ хэлэлцээрийн хэлбэрээр бичиг баримт боловсруулахыг оролдож буйд Бээжин ихэд эмзэглэж байгаа юм. Оросын хувьд 1990 онд Тува, Буриадад өрнөсөн үндэсний дахин сэргэх vзэл нь нармай Монголын санааг ихээр агуулж байсанд нилээд эмзэглэн санаа зовсон билээ. Ийм учраас демаркаци хийсэн хил дээр байнга ямар нэг түгшүүр байлгаж байх сонирхол заримдаа хvчтэй цухалздаг. Энэ нь гагцхүү нутгийн иргэдийн хил зөрчин хулгай дээрэм хийхийг үл анзаарах байдлаар төдийгүй албан ёсны боомтууд дээр зориудаар хил нэвтрэх ажиллагааг хүндрүүлэх байдлаар олонтоо илэрч байна.

14. ДЭЛХИЙН БОЛОН БYС НУТГИЙН ГЕОПОЛИТИКТ МОНГОЛЫН ҮҮРЭГ

Азид, тэрдундаа Зvvн Хойт Азид ирээдvйд Монголын гүйцэтгэх үүргийг янз бvрээр харагдаж байна. Харвардын их сургуулийн профессор Хантинтон "Хvйтэн дайн" дууссаны дараах дэлхийг иргэншлээрээ хуваагдана гэж vзээд өнөөгийн ертөнцийг хоорондоо үл эвсүүлэх болон эвсэх байдлаар нь есөн иргэншилд хуваажээ. Yнэн алдарт загалмайн Орос, Кvнзийн Хятад хоёрын хоорон дахь Монголыг Буддын гэдэг томъёололд оруулсан боловч үүнээ соёл болохоос иргэншил биш учир энэ хоёр хөршийн чадалтай нь залгих боломжийг заагаад Орос-Хятадын цэрэг улс төрийн хамсаа буй болбол хоорондын жийргэвч үүргээ гvйцэтгэсээр байх таамаглал дэвшvvлсэн байна. Орос-Хятадын хооронд шаасан өргөс шиг чухал байрлалтайг АНУ, Япон ч соргогоор ажиглаж байгаа. Энэтхэгийн профессор Ранжин Гупта Монголыг Лалын тэлэлтээс хамгаалах зүүн бэхлэлт байж болох тухай таамаглал дэвшүүлжээ. Ялангуяа ЗХУ тарж, лалын олон орон шинээр буй болсон хийгээд Хятадын Шинжааны лалынхны идэвхи сүүлийн үед эрс идэвхижсэн нь исламын тулгуур үзэлтнүүдийн тэлэлтэнд хязгаар тогтоох АНУ, Хятад, Орос, Энэтхэгийн ашиг сонирхол нийлж энэ хязгаарыг Монголоор тогтоох боломжийг үгүйсгэх аргагүй. Монголын баруун хязгаарт нутагладаг хүн амын цөөнхи, ислам шашинт казах үндэснүүдэд болон тэд нараар дамжуулан нийт бодлогод нөлөө үзүүлэх гэсэн оролдлого Казахстан, Түрэг, Афганистан, Пакистан, Малайзын зүгээс урьд хэзээ ч байгаагvй хэлбэрээр илэрч байгаа. Гэхдээ энэ нь өдгөө үл ажиглагдам суурь төдий хэмжээнд байгаа юм.

Монгол нь зах зээлийн хувьд гэхээсээ газар зvйн байрлалын давуу чанараараа Зүүн Хойт Азийн эдийн засгийн бүсчлэл, интеграцид чухал үүрэг гvйцэтгэх бололцоотой. 1990 онд анхны санаа нь гарсан Түмэн голын төсөл бол Номхон далайг Атланттай холбох анхны сэдэл юм. Энэ нь өдгөө Солонгосын хойгийн улс төрийн ээдрээтэй байдлаас болоод зогсонги байдалд байгаа боловч ирээдvйд хэрэгжиж болох төсөл ба хамгийн гол нь бүс нутгийн улсууд болох Солонгос, Япон, Хятад, Монгол, Оросын сонирхол давхцаж байгаа билээ. Мөн Зүүн Сибирийн газрын доорхи баялаг, ялангуяа газрын тос, байгалийн хийг Монголоор дайруулан Хятад, Солонгос, Японыг хангах төсөл нь ирэх зууны эхний арван жилд хэрэгжих магадлал их байгаа ба ингэснээр Монголын бүс нутаг дахь роль улам өсөж улам батлагатай болно. Монгол улс 1996 онд өөрийгөө цөмийн зэвсэггvй бүс болохыг тунхаглаж цөмийн зэвэг бүхий бүх гүрнээр хvлээн зөвшөөрүүлсэн билээ. Үүнийг 1998 онд НYБ-аас хvлээн зөвшөөрч тогтоол гаргасан юм. Өнөөдөр манай гариг дээр цөмийн зэвсэг бүхий бүх гүрнүүд хүлээн зөвшөөрчихмөөр цөмийн зэвсэггүй бүс Антарктидаас өөр олдохгvй байгаа юм. Ийм санаа олон жилийн турш олон газраас олон удаа гарч байсан боловч төдий л амжилтанд хүрээгүй билээ. Энэ нь юу харуулж байна гэхээр Монгол нь цөмийн зэвсэг бүхий Орос Хятад хоёр болоод бусад хvчирхэг орнуудын сонирхол нэгдэх цэг олдож болохуйц газар гэдгийн нотлогоо юм.

Хvйтэн дайны дараах Монгол нь зөвхөн Орос-Хятадын завсрын жийргэвч бvс болж явсан олон жилийн хавчигдмал байдлаасаа гарлаа. Хэдийгээр энэ оронд бүх хүчирхэг орнуудын сонирхол буй болоогvй байгаа ч гэсэн газар зvйн байрлалын түгжигдмэл, далайд гарцгүй байдал нь алдагдаж ирээдvйн улс төр-эдийн засгийн нээлттэй бүс болох хаалганд тулаад байна.