Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (Англи: Mongolian National Chamber Of Commerce And Industry), МХАҮТ нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийг төлөө бус хуулийн этгээд мөн.

МҮХАҮТ лого
МҮХАҮТ лого

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим анх 1960 оны 7 дугаар сарын 2-нд “Худалдааны Танхим” нэрээр Танхимын дарга, гадаад худалдааны арбитрч, нарийн бичгийн дарга гэсэн 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа анх эхэлсэн түүхтэй.

1994 онд "Бизнес таймс" сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан Гадаад худалдаа, бизнесийн сургалтын төв байгуулагдсан.

1995 оны 10-р сарын 25-нд УИХ-аар Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай Монгол улсын хууль батлагдсанаар хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэж МҮХАҮТ-ын үйл ажиллагаа гадаад дотоодод улам өргөжин тэлэх нөхцөл, боломжоор хангагдсан юм.

1996 онд МҮХАҮТ нь Ази Номхон далайн орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын холбоо буюу CACCI-д гишүүнээр элссэн.

2000 онд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнг анх удаа зохион байгуулсан “Бизнесийн итгэлийн индекс” судалгааг гаргаж эхэлсэн. “Бизнес фестиваль” бизнес эрхлэгчдийн парадыг зохион байгуулсан.

2012 онд Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулж эхэлсэн. 1997-2012 он - Салбар танхимууд байгуулагдаж эхэлсэн.

МҮХАҮТ нь өнөөдөр Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, компани, үйлдвэр, худалдааны байгууллагуудын дийлэнхийг эгнээндээ нэгтгэсэн, тэдний нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалагч нэр хүнд бүхий байгууллага юм.

Удирдлага засварлах

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Отгондаваагийн Амартүвшин

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Саранжавын Баясгалан

“Хийморь" хүндэтгэлийн одон засварлах

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, Монгол Улсад хувийн хэвшил, бизнесийг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж бизнесийн салбарт өндөр үр ашигтай дэвшилтэт техник технологи нэвтрүүлэн 10-аас дээш жил ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн компани, аж ахуйн нэгж, хувь хүнийг шагнана.

Гадны холбоос засварлах