Монголын эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбоо
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ холбооноос албан ёсоор зохион байгуулагддаг - "Монголын Сайхан бүсгүй" гоо сайхны тэргүүн наадам
Хатан Эрдэнэ Холбооны тухай Монголын Эмэгтэйчүүдийн “Хатан Эрдэнэ Холбоо” нь 1992 онд буюу нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн үед үүсгэн байгуулагдсан түүхтэй.
Эх хүн, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, оюун билгийг дээдэлж ирсэн монгол уламжлалыг сэргээн хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгыг тээсээр өнөөг хүрлээ.
Монголын Сайхан бүсгүй шалгаруулах уралдааныг сүүлийн 15 жилийн турш тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд эдүгээ аймаг, хот, бүс, оюутны, бүх цэргийн мисс зэрэг уралдааны тэргүүн шагналыг 200 гаруй бүсгүй, улсын уралдааны тэргүүн шагналыг 126 бүсгүй хүртэж гоо сайхан, оюун билиг, авьяас чадвараараа нэгэнт ард олныхоо танил болжээ. Мөн улсын уралдааны шагналт 10 бүсгүй Монголын уран сайхны киноны гол дүрүүдэд уригдан тоглоод байна.
Өнөөдөр “Хатан Эрдэнэ холбоо” нь 15 гаруй аймаг, хотод өөрийн салбар зөвлөлтэй бөгөөд жил бүр тэдгээрт аймаг, хот, бүс нутгийн чанартай уралдаан, гоо сайхны баяр явуулдаг. Уралдаанд оролцогч охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийг соёл, гоо зүй, ёс суртахууны төлөвшилд суралцуулах, түүнчлэн нийгмийн харилцааны субьект болохынх нь хувьд соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт семинар зохион байгуулж, цаг үеийн болон орон нутагт тулгамдаж буй асуудлуудаар уулзалт мэтгэлцээн, онолын бага хурлуудыг эрдэмтэн судлаачдыг оролцуулан зохион байгуулдаг.
Энэ хугацаанд бид “Miss World University” уралдааны анхны шагналын цом, Олон улсын шүүгчийн анхны цом, Олон Улсын Соёлын Холбооны Энх тайваны шагналыг эх орондоо авч ирээд байна. 1995 оноос эхлэн Дэлхийн оюутан мисс шалгаруулах уралдааны шүүгчийн зөвлөлийн гишүүн, 2000 оноос Мисс Центр Ази уралдааны шүүгчийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байгаас гадна ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон улсуудад болдог соёл, гоо сайхан, загварын арга хэмжээнүүдэд байнга оролцож, энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулах талаар сургалт, семинаруудад хамрагдсанаар дээрх чиглэлээр Монголдоо төдийгүй олон улсад үйл ажиллагаа явуулах хэмжээнд хэдийнээ хүрч чадлаа.
Түүнчлэн олон улсын байгууллага, засгийн газрын шугамаар зохиогддог гоо сайхны дэлхийн болон олон улсын уралдаанаас 20 гаруй бүсгүй тэргүүн болон тусгай шагнал хүртэж монгол бүсгүйчүүд олон улсын уралдаанд тогтмол оролцдог боллоо.
1994 оноос “Miss World University” уралдаанд оролцож эхэлсэн бөгөөд “Miss World University” нь 1986 онд олон улсын их сургуулиудын захирлуудын холбооны санаачилгаар НҮБ-аас дэлхийн энх тайвны өдрийг тэмдэглэж байхаар зохион байгуулагдан, уг арга хэмжээнд оролцогчдыг “Дэлхийн энх тайвны элч төлөөлөгчид” –өөр тунхаглан зарласан бөгөөд энэхүү уралдаан явагдаж буй өдрүүдэд дэлхийн хаана ч дайн тэмцэл, буун дуу гаргуулдаггүй байдгаараа онцлогтой. Энэхүү уралдаанаас 2008 онд гран при тэргүүн байрыг Амарын Сарнай эзлэн, Дэлхийн энх тайвны элчин сайд цолыг хүртсэн билээ. 1994, 1995, 2007 онуудад тусгай байр буюу Дэлхийн Энх тайвны элч цол 2005 онд фото мисс буюу Дэлхийн энх тайвны элч цолыг тус тус хүртсэн. “Miss World University” –д оролцогчид нь хүн төрөлхтөнд тулгараад байгаа байгалийн бохирдол, өвчин тахал, газар нутгийн хомсдол, ёс заншлын алдагдал, үзэл суртлын мөргөлдөөн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг дэлхийн оюутан гоо бүсгүйчүүд дуу хоолойгоо нэгтгэн дэлхий дахинд Энх тайван, аюулгүй байдлыг тогтоох эрмэлзлэлийг улам бүр бататгахад зохих хувь нэмрээ оруулж ирсэн.
Хатан Эрдэнэ холбоо нь олон уран бүтээлчид соёл урлагийн байгууллагуудтай хамтран ажиллахдаа олны сонирхол таашаалд нийцсэн үйл ажиллагааны тодорхой чиглэл, бодлогыг баримталдаг тул хамтран ажиллах урам зориг, итгэл дүүрэн байдаг. 1994 онд Хатан Эрдэнэ холбооны дээд шагнал хүндэт өргөмжлөл бий болгож, урлаг соёлын нэрт зүтгэлтэн, уран бүтээлчид зэрэг 40 хүнд хүртээгээд байгаа юм.
Мөн Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбооны үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь хүүхэд, эхчүүд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэдний эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, орон гэргүй, сургууль завсардсан хүүхдүүд, асрамжийн газрууд, Эх нялхсын эрүүл мэндийн төв зэрэг газруудад өөрсдийн боломж бололцооны хэрээр тусламж дэмжлэг үзүүлэн хамтран ажилласаар ирсэн бөгөөд цаашид ч энэ арга хэмжээнүүд үргэлжилсээр байх болно.
Өнгөрсөн бүхий л хугацаанд холбооноос хоёр хүн төрийн дээд шагнал “Алтан Гадас” одонгоор, таван хүн “Засгийн газрын шагнал” , “Соёлын тэргүүний ажилтан” БСШУЯ-ны шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан нь нийгмийн хөгжил соёл гоо сайхны үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр болсон төдийгүй олон улсын хэмжээнд эх орноо сурталчлах ажлын амжилтыг төр засгаас өндрөөр үнэлсэн хэрэг болсон юм.
“Монголын сайхан бүсгүй” шалгаруулах гоо сайхны тэргүүн наадмын “Алт, Мөнгөн эрдэнэ” – ийн өргөмжлөл хүртсэн бүсгүйчүүд:
№ Он Алтан Эрдэнэ Мөнгөн Эрдэнэ 1 1989 Н.Биндэръяа \Улаанбаатар\ Д.Цэнгэл \Улаанбаатар\
2 1990 Н.Мөнхцэцэг \Улаанбаатар\ Э.Одгэрэл \Улаанбаатар\
3 1991 Ч.Мичидмаа \Улаанбаатар\ Э.Амарсайхан \Улаанбаатар\
4 1992 Ч.Чулуун-Эрдэнэ \Улаанбаатар\ И.Мандахбаяр \Дархан\
5 1993 Ц.Сарантуяа \Дархан\ Б.Уранбайгаль \Эрдэнэт\
6 1994 О.Оюунтуяа \Дархан\ Д.Эрдэнэтуяа \Улаанбаатар\
7 1995 С.Бүрэнжаргал \Улаанбаатар\ Б.Түмэнхүслэн \Улаанбаатар\
8 1997 Б.Түмэнхүслэн \Улаанбаатар\ Ч.Мөнхням \Дархан\
9 1999 Ц.Сансармаа \Улаанбаатар\ Д.Гэрэлмаа \Орхон\
10 2001 Ё.Нямжав \Завхан\ П.Ариунболор \Увс\
11 2002 Д.Уянгалянхуа \Увс\ Б.Шүрэнчимэг \Улаанбаатар\
12 2003 П.Ариунбилэг \Улаанбаатар\ Г.Отгонцэцэг \Улаанбаатар\
13 2004 А.Сарнай \Улаанбаатар\ Ч.Учралт \Улаанбаатар\
14 2007 Г.Гантуяа \Улаанбаатар\ Б.Ганболор \Улаанбаатар\
Монгол улсад анх "Сайхан бүсгүй" шалгаруулж эхэлсний 30 жилийн ойг угтан "Монголын эмэгтэйчүүдийн Хатан-Эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор эмэгтэй хүний нандин, ухаалаг нинжин сэтгэлийг гоо үзэсгэлэн, эрдэм мэдлэгтэйгээ хослуулан хөгжүүлж буй монголын охид бүсгүйчүүдийг нэгтгэн, тэдний оюун билэг, авьяас чадварыг нээн алдаршуулах, хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд дуу хоолойгоо өргөхөд нь дэмжлэг болох зорилгын хүрээнд 2018 оны 6 сард зохион байгуулах гэж байна.