Монголын эдийн засаг
Монголын эдийн засгийн үндэс нь мал аж ахуй юм. Монголд газар тариалан неолитын үеэс тасралтгүй хөгжиж иржээ. Монгол арвайг хувьсгалын өмнөх үед тариалж байв. 1950-иад оны атар газрыг эзэмших аянаас эхэлж газар тариалан далайцтай хөгжих болжээ.
Эрчим хүч
засварлахСэргээгдэх эрчим хүч
засварлахСалхин цахилгаан станц
засварлах2015 оны байдлаар Монголд салхин цагаан станцаас гаргаж байгаа цахилгааны үнэ дулааны цахилгаан станцынхаас 40 төгрөгөөр илүү үнэтэй байна. Салхин цахилгаан станц нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцтай харьцуулахад ус хэмнэдэг зэрэг давуу талтай. 2011 оны мэдээгээр Америкт салхинаас гарган авч буй 1 киловатт цахилгаан 5-6 цент буюу нүүрсээр ажилладаг станцын цахилгааны үнээс 2 центээр бага үнэтэй байна.
Усан цахилгаан станц
засварлахНийт 11 УЦС станц (2015) ажиллаж байгаагаас хүчин чадал багатай 9 станцыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Монголын 1 жилийн нийт эрчим хүчний хэрэглээ 5 тэрбум орчим киловатт бол нийт усны эрчим хүч 60 тэрбум орчим киловатт юм.