Монголын тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл

Монголын тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл” ном (УБ. 1967. 26 х.х.).

Түүхийн шинжлэх ухааны доктор, нэрт сэтгүүл зүй судлаач Г.Дэлэгийн энэ бүтээл нь 1908 онд Хятадын Грин мужид монгол хэл дээр гарч байсан “Монгол үгийн бодрол” сониноос эхлээд 1924 онд гарч эхэлсэн “Ардын эрх” сонин хүртэлх гадаад, дотоодод гарч байсан тогтмол хэвлэлүүдийг судалж бичжээ.

Тойм агуулга

засварлах

“Монголын тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл” ном нь Монголын сэтгүүл зүйн судлалын түүхэн дэх анхны нэг сэдэвт зохиол юм.

Номын бүлгүүдийн агуулга

засварлах

Нэгдүгээр бүлэг

засварлах

Зохиогч Г.Дэлэг номын нэгдүгээр бүлэгт: Монгол хэл дээр гарч байсан анхны сонин, сэтгүүлүүдийн нийтлэл, ач холбогдол, онцлог шинжийг тодорхой жишээ баримтад тулгуурлан өгүүлжээ.

Хоёрдугаар бүлэгт

засварлах

Зохиогч Г.Дэлэг номын хоёрдугаар бүлэгт “Шинэ толь хэмээх бичиг”, “Нийслэл Хүрээний сонин бичиг” зэрэг Монголын ууган тогтмол хэвлэлүүд буюу дэвшилт ардчилсан сонин, сэтгүүлийн талаар дэлгэрэнгүй тусгажээ.

Гурав, дөрөвдүгээр бүлэгт

засварлах

Зохиогч Г.Дэлэг номын гурав, дөрөвдүгээр бүлэг нь Ардын засаг тогтохоос өмнөх Монголын хувьсгалт хэвлэл, Ардын засгийн эхний жилүүдийн хэвлэл болох “Монголын үнэн”, “Уриа”, “Хураангуй сэтгүүл”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг сонин хэвлэлд зориулсан байна.

Ач холбогдол

засварлах

Ардын хувьсгалаас өмнө гадаадад монгол хэл дээр гарч байсан сонин хэвлэлийн талаар маш олон баримт, мэдээллийг цуглуулж, анх удаа судалгааны эргэлтэд оруулахын зэрэгцээ Монголын тогтмол хэвлэлийн түүхийн судалгааны эхийг тавьсанд оршино. “Монголын тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл” бүтээл өнөөдөр хүртэл ач холбогдлоо алдаагүй бөгөөд өдгөө нэн ховор номын нэг болжээ.

Монголын хэвлэл

засварлах

Доктор Г.Дэлэг нь 1925 он хүртэл судалсан тогтмол хэвлэлийн судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлж “Монголын хэвлэл” (УБ.1971,1972. 24,5 х.х., 30 х.х.) хоёр боть номыг бичиж хэвлүүлсэн. Нэгдүгээр ботид 1925-1940 оны, хоёрдугаар ботид 1940-1970 он хүртэлх Монголын тогтмол хэвлэлийн түүхэн хөгжлийг тоймлон судалж тусгасан байна.

Зохиогч гол төлөв хэвлэлийн ажлыг өргөтгөн сайжруулах талаар тухайн үед нам, засгаас авсан арга хэмжээ, намын бодлого шийдвэрийг сонин хэвлэл хэрхэн тусгаж байсан зэрэг асуудалд түлхүү анхаарчээ. Монголын хувьсгалт хэвлэлийн нийтлэлийн онцлогийг 1921-1940, 1940-1960, 1960-1971 гэсэн гурван үед хуваан судалж, нийтлэлийн сэдэв, агуулга, хэлбэр, бичлэгийн төрөл зүйл, гол төлөөлөгчдийн бүтээлийн онцлог зэргийг гаргахыг эрмэлзэж, онол, арга зүйн шинжтэй томоохон дүгнэлт хийсэн нь өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй сэтгүүл зүй судлаачдын анхаарлыг татсаар байна. Түүнчлэн сүүлд олдсон баримт мэдээлэлд тулгуурлан “Монгол хэл дээр гарсан анхны сонин” хэмээх бүлгийг нэмж оруулж, 1895-1897 онд П.А.Бадмаевын орос, монгол хэл дээр гаргаж байсан “Дорнод хязгаарын амьдрал” сонины тухай дэлгэрэнгүй өгүүлсэн нь Монголын тогтмол хэвлэлийн түүхийг шинэ мэдээллээр баяжуулж, хэвлэлийн түүхийн судалгаанд чухал хувь нэмэр болсон гэж үздэг.

Доктор Г.Дэлэгийн энэхүү гурван боть нэг сэдэвт зохиолыг сэтгүүл зүй судлаачид Монголын сэтгүүл зүйн судлалд чухал хувь нэмэр оруулсан төдийгүй сэтгүүл зүй судлалын эх суурийг тавьж, онол, арга зүйн шинэ үзэл баримтлал, онолын дүгнэлтээр баяжуулсан томоохон бүтээлүүд гэдгийг хүлээн зөвшөөрдөг.