Монголын мэдээлэл зүйн 28-р олимпиад

Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын ангиллаар зохион байгуулагддаг уламжлалт Мэдээлэл зүйн улсын XXVIII олимпиадыг 2014 оны 05-р сарын 07-оос 09-ний өдрүүдэд Монголын мэдээлэл зүйн олимпидыг зохион байгуула хороо, ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургуультай хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн олимпиадыг мэдээлэл холбооны технологийн тэргүүлэгч компани "Скайтел групп"ь монголын хөрөнгийн зах зээлийн тэргүүлэгч компани "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ууд ивээн тэтгэж ажиллаа. Мөн Шинэ монгол дунд сургуул, "Green city" ХХК, Бит пресс, мэдээллийн gogo.mn сайт үйл ажиллагааг дэмжин хамтран оролцлоо. Олимпиадын мэдээллийг www.sict.mn/olympiad вэб хуудсаар нийтийн хүртээл болгон ажиллалаа.[1]

2014 олимпиад

Багшийн ангилалд

Байр Овог нэр Харьяалал Авах оноо Авсан оноо
I С.Цагаан Баянхонгор 600 410
II Д.Батмөнх Хөвсгөл 600 340
III Ц.Өлзий Увс 600 320

Тусгай байранд Увс аймгийн Увс Эрдэм ахлах сургуульийн багш Ц.Цэдэвсүрэн, Ховд аймгийн Цаст-Алтай сургуулийн багш Д.Баасанжав нар

Сурагчдын ангилалд

Байр Овог нэр Авах оноо Авсан оноо Аймаг Сургууль Анги
Алт Б.Эрдэнэ 600 380 Улаанбаатар 1 11
Мөнгө Б.Жавхлан 600 370 Увс 1 11
Мөнгө Ц.Бат-Оргил 600 320 Хөвсгөл Дэлгэрмөрөн 11
Хүрэл Д.Учрал 600 300 Улаанбаатар Шинэ Монгол 11
Хүрэл Ц.Баттулга 600 290 Улаанбаатар Мон-Турк 11
Хүрэл Н.Энхсанаа 600 270 Улаанбаатар Мон-Турк 11

Тусгай байранд Дархан Уул аймгийн 26-р сургуулийн 11-р ангийн сурагч Д.Майдар, Баян-Өлгий аймгийн Дарна цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч С.Еркебулан, УБ хотын Шинэ Монгол сургуулийн 11-р ангийн сурагч Б.Билгүүн, Сэлэнгэ аймгийн 4-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Тамир, УБ хотын 11-р дунд сургуулийн 11-р ангийн сурагч Б.Одмандах, УБ хотын Лаборатори 1-р дунд сургуулийн 9-р ангийн сурагч А.Батжаргал нар шалгарлаа. Сурагчдын бүтээлийн уралдаанд

  • 1-р байрыгХөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Ж.Бямба-Очир "My system" бүтээлээр
  • 2-р байрыг Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн 11-рангийн сурагч Д.Лхагватөгөлдөр "Хөх толбот Монгол бичгийн программ" бүтээлээр
  • 3-р байрыгДархан-Уул аймгийн 26-р сургуулийн 11-р ангийн сурагч О.Анхдалай "Ахиц бодлого" бүтээлээр тус тус эзэллээ.

Багш нарын ангилалд түрүүлсэн багшийг Мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хорооны дарга асан, доктор, профессор “Чойжоованчиг “ сан ивээн тэтгэж Тайван улсад болох Олон улсын мэдээлэл зүйн олимпиад оролцох багийн дасгалжуулагч багшаар явах бүх зардлыг даахаар боллоо.

Ашигласан материал засварлах

  1. Мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэгчдэд тусламж № 18