Монголын кино урлагийн зөвлөл
Кино Урлагийн Зөвлөл- Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын алба нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3-р сарын 2-ны өдрийн 90 дүгээр тогтоолын дагуу үүсэн байгуулагдаж, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Кино Урлагийн Зөвлөл нь цаг үе, салбарын цаашдын хөгжлийн түүхэн үед байгуулагдан, кино урлагийг дэмжих бодлого, кино урлагийг хөгжүүлэх шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох, тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ болон кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах зэрэг төр, нийгэм, эдийг засаг, боловсрол хамтын ажиллагааны зангилаа байгууллагын чиг үүрэгтэйгээр байгуулагдан дараах өргөн цар хүрээ бүхий бүрэн эрхийг хэрэгжүүлж байна.
Үүнд:
- Кино үйлдвэрлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх;
- Кино зураг авах зөвшөөрлийг олгох;
- Кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх;
- Кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгох үйл ажиллагааг зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах;
- Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт, зээл олгох арга хэмжээг зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах;
- Төсөл, арга хэмжээний санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, тайланг холбогдох байгууллагаас гаргуулан авч, дүгнэлт хийх;
- Кино түгээлтэд баримтлах насны ангилал тогтоох;
- Залуу уран бүтээлчид дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх;
- Олон улсын кино арга хэмжээнд монгол киног нэр дэвшүүлэх, оролцуулахад санал өгөх, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
- Мэдээллийн сан, цахим үйлчилгээний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих;
Кино урлагийн зөвлөлийн хууль, эрх зүйн орчин нь Кино урлагийн дэмжих хууль түүнийг дагалдах журмууд болон тусгай сангийн хуулиар зохицуулагдсан, салбар дамнасан олон талт хамтын ажиллагаагаа Зөвлөлийн үйл ажиллагааны цөм юм.
Бүтэц зохион байгуулалт
засварлахМонгол Улсын Засгийн газрын 2022 оны 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ЖУРАМ”-ын дагуу КУЗ-ийн гишүүдийг томилох, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан. Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.3 заасны дагуу зөвлөлийн дарга болон 30%-иас доошгүй гишүүдийг соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын төлөөлөлөөс томилож, 7 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилдог. Кино урлагийн зөвлөлийн өдөр тутмын үйл ханган ажиллах чиг үүрэг бүхий ажлын албатай. Олон улсад хоёр ба түүнээс дээш олон талт хэлэлцээр, санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээ байгуулан кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагаа, дотоодын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж салбарын хөгжлийг дэмжин ажиллаж байна.[1]
Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл болон ажлын албаны дарга Ч.Ундрал
КУЗ-ийн гишүүн Н.Ганхуяг
КУЗ-ийн гишүүн Н.Уранчимэг
КУЗ-ийн гишүүн Г.Энхбаяр
КУЗ-ийн гишүүн С.Батцэцэг
КУЗ-ийн гишүүн Н.Сүнжидмаа
КУЗ-ийн гишүүн Б.Пүрэвдорж
КУЗ-ийн гишүүн Т.Номуунзул
КУЗ-ийн гишүүн Н.Энхбат
КУЗ-ийн гишүүн Д.Онондорж
Эрхэм Зорилго
засварлахҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙГ ХӨГЖИХ ТААТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ
Стратеги Зорилго
засварлахҮндэсний кино бүтээлүүдийн уран сайхны чанарыг сайжруулах, салбарын гадаад хамтын ажиллагааг өргөтгөх, уран бүтээлчдийн чадавхыг сайжруулах, кино үйлдвэрлэлийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, тухайн салбарын мэдээллийн цогц тогтолцоог бий болгож, хэвшүүлэхэд оршино.