Монголын Соёлын Хөгжилт
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Боловсролын хөгжил
засварлахМонгол оронд 1921 онд ялсан үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд соёл,боловсролын хөгжилийн цоо шинэ үе эхэлсэн юм.Монголын соёл,боловсролын хөгжил,ялангуяа хүн амын соелын түвшинг дээшлүүлэх асуудал төрийн бодлогын хэмжээнд тавигдах болсноор соёлын хөгжлийн хурдац түргэссэн билээ. Хүн амын бичиг үсгийн мэдлэг,боловсролын түвшинг дээшлүүлэхээр онцгой анхаарал тавьжээ.1924 онд хуралдсан МАXН-ын ||| их хурал ард түмний их төлөв нь бичиг үсэг мэдэхгүй тул үүнээс урагш насанд хүрсэн аливаа хүмүүсийг бичгийн эрдэмд боловсруулахыг хичээлгэвээс улс төрийн давших замд их тустай хэмээн цохон тэмдэглэж байв.Насанд хүрсэн хүмүүсийг бичиг үсэгт сургах ажилыг гэрийн сургалт,бүлгэм,түр сургууль зэрэг хэлбэрээр зохион байгуулсан байна.Бичиг мэдэх хүнээр баг,сумын залууст бичиг үсэг заан сургах гэрийн сургалтын уламжлалт аргыг өргөнөөр хэрэглэв.Нам,эвлэл,эмэгтэйчүүдийн байгууллагын гишүүд,цэргийн ангиудын албан хаагчдыг бичиг үсэгт сургах бүлгэм өргөнөөр байгуулан ажлуулсан юм.1926 оноос бага сургуулийг түшиглүүлэн насанд хүрэгчдийг бичиг үсэгт сургах түр сургууль байгуулан хичээллүүлэх болжээ.Бичиг үсгийн сургууль бүлгэм дугуйлан 7 хоногт 2оос 3удаа хичээллэж монгол бичгийг 4сарын хугацаанд сурах бөгөөд суралцагчдийг зөвхөн уншиж бичдэг төдийгүй захидал бичих,тэмдэглэл хөтлөх,тооны дөрвөн үйлдлийг бодох чадварыг эзэмшүүлдэг байв.1934 онд хуралдсан МАXН-ын 9р их хурлаар бичигтэн хүн бүр(бичиг үсэг үл мэдэх хүмүүсийг сургах тун)гэсэн уриа дэвшүүлжээ.Бичиг үсэгийн багш нарыг бэлтгэх ажилыг өргөтгөх,ажилчин албан хаагчдаа бичиг үсэгт сургах талаар байгуулгын удирдлагын талаар үүрэг хариуцлагыг дээшлүүлэх,цагаан толгой,бусад гарын авлагыг боловсруулан хэвлэх зэрэг араг хэмжээ авсаны үр дүнд хүн амын бичиг үсгийн мэдлэгийн төвшинг дээшлүүлүх ажилд ахиц гарж ихэлжээ.Сургуулийн насны хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд хамран сургах зорилтыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлжээ.1921 оны 8р сарын 25ны өдрийн засгийн газрын хурлаар бага сургуулийн дүрэм,дунд сургуульд дэвшин орох дүрмийг батлаж,бага сургуулийг 3жил,дунд сургуулийг 5жилийн хугацаатай тогтоожээ.1921 оны 9сарын 2нд Нийслэл Хүрээнд анханы бага сургуулийг нээв.1922 оноос эхлэн аймгийн төв,томоохон суурин газар,зарим хошуунд бага сургууль байгуулж эхэлжээ.1923 онд Нийслэл Хүрээнд нээгдсэн Бүрэн бус дунд сургуульд Нийслэл Хүрээ,Наймаа хотын бага сургуулиас 40 сурагч сонгон элсүүлж монгол хэл бичиг,тоо,хэмжихүйн ухаан,физик,хими,түүх,газар зүй зэрэг хичээл зааж байжээ.Бага,дунд сургуулиудад хичээлээс гадан хичээлийн бусад цагаар зохиох хүмүүжлийн ажилыг үүсэж хөгжижээ.Гэвч ерөнхий боловсролын сургуулийн сургалт хүмүүжилийн ажилд ихээхэн бэрхшээл тохиолдож байжээ.Багш нарын мэдлэг,заах арга зүйн төвшин дутагдалтайн улмаас сургалтын хөтөлбөрийг бүрэн баримталдаггүй явдал нэлээд гарч байв.Ардууд үр хүүхдээ сургуульд оруулахгүй байх,сургуулиас оргуулж гэртээ авиачих зэрэг бэрхшээл их гарч байв.Сургуулийн ач холбогдолыг тайлбарлан таниулах ажилийг эрчимтэй зохиож байсны үр дүнд,ард олны дунд ерөнхий боловсролын сургуулийн нэр хүнд дээшилж байсан учир сургуулийн элсэлтийг албан журмаар явуулж байсныг 1937 оноос зогсооожээ, Гэгээрлийн яамнаас 1936 онд баталсан зааврын дагуу сайн дурын сургуулуйдыг жил бүрийн 5сарын 1ээс 10сарын1 хүртэл ажилуулж, тэдгээрт 8аас 5 насны хүүхдийг хамруулан сургах болжээ.Сайн дурын сургууль нь хүүхдийг уншиж бичдэг болгох зорилогтой байжээ.Энэ бүхний үр дүнд 1941оны байдлаар сургуулийн насны хүүхдийн 20 гаруй хувийгерөнхий боловсролын сургуульд хамран суралцуулах болжээ.Бага,бүрэн бус дунд,бүрэн дунд сургуулиас бүрдсэн ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоо бий болов. Улс орны аж ахуй,соёлийн байгуулгад шаардагдаж байсан мэрэгжилтнүүдийг бэлтгэхэд тусгай мэргэжилийн дунд сургуулиуд маш чухал үүрэг гүйцэтгэх болжээ.Нам,улсийн төв сургуулиар нам,төрийн байгуулгын удирдах ажилтаныг,Багш нарыг бэлтгэх сургуулиар бага,дунд сургуулийн багш нарыг,Санхүүгийн техникумаар нягтлан бодогчдыг,Худалдааны техникумаар түүхий эд,ангийн үсний болон худалдааны байгуулгын ажилтаныг,Хөдөө аж ахуйн техникумаар малын бага эмч,зоо техникчдийг,Хүн эмнэлгийн техникумаар бага эмч,их баригч,эм найруулагчдыг бэлтгэж байлаа.Үүний хамт дээд,тусгай дунд боловсролтой мэрэгжилтнийг гадаад орнуудад сурган бэлтгэх болжээ.Гол төлөв техникийн мэргэжилийн хүмүүсийг бэлтгэх зорилгоор 20-оод оны эцэст Герман,Францд охид хөвгүүдийг илгээн суралцуулж байв аа.Үндэстэний мэргэжилтний ЗХУ-н дээд тусгай мэргэжилийн сургуулиудаар бэлтгэхэд онцгой анхаарал тависан юм аа.Москва,Ленинград,Эрхүү,Улаан-ҮҮд зэрэг хотын дээд,тусгай мэрэгжилийн сургуулиудад монголын олон зуун охид хөвгүүд төгсжээ.ЗХУ дээд сургуулиудад дэвшин суралцагчдыг бэлтгэхэд Улаа-Үүд хот дахь Монголрабфак чухал үүрэг гүйцэтгэжээ.Энэ бүхний үр дүнд сэхээтний давхраа шинээр бүрэлдэн бий болсон юм.Ингэх дээд,тусгай мэргэжилийн дунд сургуулиар мэрэгжилтэн бэлтгэхийн зэрэгцээ түшмэд цэргийн бага дарга нар лам нарын зарин төлөөлөгчид зэрэг өмнөх үеийн сэхээтнийг төр засгийн үйл хэрэгт татан ашиглах ард олны дундаас бичиг үсгийн боловсролтой хүмүүсийг улс,олон нийт,аж ахуй,соёлын байгуулгад удирадах болон бусад албан тушаалд томилон ажилуулах зэрэг арга замыг ашиглажээ.
Судалгаа Шинжилгээний ажил
засварлахАрдын засгын газрын 1921 оны 10сарын 9ны өдрийн хуралдаанаар шинжилэх ухааныг хөгжүүлэх аргыг тусгайлан хэлэлцэж улмаар эрдэм судлалын ажилыг эрхлэх төв байгуулан Судар бичигийн хүрээлэнг байгуулжээ.Монголын түүх,соёлын дурсгалт зүйлийг сурвалжилан цуглуулах,хадгалж хамгаалахад эл хүрээлэн гол анхаарлаа хандуулхын хамт судалгаа,шинжилгээний ажлыг үүсгэн явуулж байв.Дамдины зохиосон <<Алтан дэвтэр>>,Х.Магсаржавын<<Монгол улсын шинэ гарсан түүх<<зэрэг түүхийн судалгааны бүтээл нь хориод оны үеийн шинжлэх ухааны хөгжилд гарсан том амжилт болов. Судар бичгийн хүрээлэн хориод оны эхнээс ЗХУ-ын Шинжлэх Ухаахы Академитай ажил хэргийн нягт хэлхээ холбоо тогтоосон юм.ЗХУ-ын Засгийн газар 1925 онд Монголын комиссыг байгуулж,археологи,угсаатны зүй,хэл шинжлэл,газар зүй,хөрс судлал,геологи,геохимий өргөн хэмжээний судалгааг Монголын нутаг дэвсэрт явуулж эхэлжээ.ЗХУ-ын ШУА-ийн Монголын экспедицийн хүрээнд олон тооны шинжилгээний анги ажиллаж,Монгол орны ашигт малтмал,үнэт чулуулгийг тодорхойлох шувууд,агнуурын хөхтөн амьтад,ургамлын аймаг,рашаан усыг судлах ажил хийж,Монголын амьтны аймгийн газар зүйн мужлалыг тогтоосон байна. П.К.Козловын удирдсан шинжилгээний анги 1924-1926 онд археологийн ургамал,амьтан,чулуулгийн арвин цуглуулга хийсэн бөгөөд Ноён уул хавьд Хүннүгийн үеийн томоохон булшийиг малтан шинжилж,Төв Азид хоёр мянган жилийн өмнө оршин суугчдын соёл иргэншлийг нотлох археологийн чухал нээлт хийжээ. 1929 оны 10р сарын 5-нд БНМАУ-ын Судар бичгийн хүрээлэн,ЗСБНХУ-ын Шинжилэх Ухааны Академийн хороонд Монгол орныг судлах эрх зүйн шинжилгээний хамтын ажиллагааны таван жилийн хугацаатай хэлэлцээр байгуулжээ.Уг хэлэлцээр ёсоор Монгол орны нутаг дэвсгэрт шинжилгээний ангиудыг ажиллуулахаар тохиролцсон байна. 1930 оны 2сарын 5нд Судар бичгийн хүрээлэнг Шинжлэх ухааны хүрээлэн болгон өөрчилжээ.Шинжлэх Ухааны хүрээлэн нь дуун ухааны тасаг,түүх,газар зүйн тасаг,гэрэл зургийн лаборатори,номын сан зэрэг зохион байгуулалтын нэгжүүдийг цаашид бэхжүүлэхийн хамт газар тариалангийн тасаг,геологийн тасаг зэргийг байгуулжээ. Эл хүрээлэн Монгол орны газарзүй,амьтан,ургамал,Монголын түүхэн хэл,уран зохиолын хөгжлийн асуудлыг судлах талаар гучаад онд багагүй зүйл хийжээ.Монгол орны говь,хангай,тал нутагт физик газарзүй судалгааг голлон хийж,Монгол орны газрын зургийг хэвлэн гаргажээ.Монгол орны ургамлын нэр төрлийг бүртгэх,ургамлын тархалтын анхны зураг зохиох,говийн хөрсний шинжийг тодорхойлох,малын тэжээлийн ургамал,хүнсний ногоо тариалах болон үр тарианы аж ахуй байгуулах боломжийг судлах,мал маллагааны шилдэг арга туршлагыг дэлгэрүүлэх,бэлчээрийг зүй зохистой ашиглах арга замын талаар судалгааны ажил явуулж байлаа. Гучаад оны үеийн Монголын шинжлэх ухааны хөгжилд хэл шинжлэл түүхийн судалгаа нэлээд дорвитой байр суурь эзэлж байв.Нэр томъёоны толь зохиох,аман зохиолын хэрэглэгдэхүүн цуглуулах ажлыг үргэлжлүүлэхийн хамт монгол хэлний тайлбар толь зохиоход гол анхаарал хандуулан ажиллаж байв.1937 онд С.Шагжийн<Монгол үсгийн дүрмийн толь бичиг>хэмээх томоохон бүтээл нийтлэгдэв. Шинжлэх ухааны хүрээлэн түүхийн ухааныг хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлсон баримт бичиг боловсруулжээ.Үүний үр дүнд түүхийн салбар дахь судалгааны ажлыг чиглэсэн зорилготойгоор зохион байгуулах болжээ.Монголын түүхийн талаар гадаадын судлаачдын бичсэн томоохон зохиолыг монгол хэлээр орчуулах ажил өргөжиж,манжаас монголыг эзэрхсэн үеийн хэрэглэгдэхүүний тухай баримтын эмхтгэлийг боловсруулж нийтлүүлэв.Х.Чойбалсан.Д.Лосол,Г,Дэмид нарын <Монголлын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх>,А.Амарын <Монголын товч түүх>,Л.Дэндэвийн<Монгөлын товч түүх>зохиолууд хэвлэгдэн гарав.1937 онд Лувсанданзангийн <Алтан товч> хэмээх сурвалжийг хэвлэн гаргасан нь түүх судлалын ажлын чухал ололт болсон юм. Зөвлөлтийн академич В.А.Комаров,Б.Я.Владимирцов болон бусад эрдэмтдийн удирдсан геологи,хөрс ургамал судлал,хэл шинжлэл,археологи,угсаатны зүйн шинжилгээний ангиудын ажлын үр дүнд Монгол орны байгалийн баялаг,түүх соёлыг судалсан олон тооны бүтээл туурвижээ.Энэ нь Монголын шинжлэх ухааны хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн байна.
Уран сайхны соёл
засварлахХорь гучаад оны уран сайхны соёлд утга зохиол тэргүүлэх байр суурь эзэлж байв.1929 оны эхээр байгуулагдсан уран зохиолчдын бүлгэм уран бүтээлчдийн хүчийг нэгтгэх,тэдний ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлжээ.Шинэ бодит байдлыг гоо сайхны үүднээс танин мэдэж.уран сайхны туршлагыг бий болгох үйлсийг Д.Нацагдорж,Ц.Дамдинсүрэн,С.Буяннэмэх нар манлайлж,яруу найраг,хүүрнэл зохиол,жүжгийн зохиолын гурван үндсэн төрлийг төлөвшихөд онцгой үүрэг гүйцэтгэжээ. Тухайн үеийн яруу найрагт улс төр,иргэний утга уянга зонхилж байв.Яруу найргийн оргил болсон Д.Нацагдоржийн<Миний нутаг>болон бусад шүлгүүд,Ц.Дамдинсүрэнгийн<Бүүрал Ээжий минь>,<Зугаацахаар мордсон нь> найраглал,С.Буянэмэхийн<Монгол интернационал>,Г,Сэр-Одын Дөмөн>,Н.Наваан-Юндэнгийн<Баян Монгол>,<Үхэрчин хүү> зэрэг шүлгийн бүтээлийг онцлон дурдах ёстой.Хүүрнэл зохиолд найруулал,өгүүллэг голлож,шинэ амьдрал,хувьсгалаар төрөгсдийг магтан дуулал дээр Д,Нацагдорж<Хуучин Хүү>,<Цагаан сар ба хар нулимс>,<Шувуун саарал> болон бусад өгүүллэгээ туурвисан.Д.Цэвэгмэдийн <Хоньчин Найдан>,<Болд, Самбуу хоёр>зэрэг зохиолууд гарчээ.Уран зохиолчид хүүрнэл зохиолын том хэлбэрийг эзэмшигчдийн дурсгалд хийж байв.Шинэ үеийн уран зохиолын том хэлбэрийн<Гөлөгдсөн хүүхэн>нэртэй туужийг Ц.Дамдинсүрэн зохиов.Жүжгийн зохиолын төрөл зүйл хөгжиж Д.Нацагдорж,С.Буяннэмэх,Ш.Аюуш,Д.Намдаг нарын зохиолоор театрын урын сан баяжиж байв.