Монголын Жүдогийн Холбоо

Монголын Жүдогийн Холбоо нь Монголд жүдогийн спортыг төлөөлдөг олон нийтийн спортын байгууллага юм.

Жүдо бөхийг 1960-аад оны үед Зөвлөлт Холбоот Улс, Зүүн Герман, Чехословак зэрэг улсуудад сурч байсан Монгол оюутнууд нь анхлан эх орондоо авчирсан байна. 1971 оны 1 сард анхны Жүдогийн дэвжээ байгуулагдаж Үндэсний Спортын хорооны зөвшөөрлийн дагуу Монгол дахь албан ёсны спорт болон батлагдсан байна.

1972 онд Монголын Жүдогийн Холбоо нь Азийн Жүдогийн Холбоо болон Олон Улсын Жүдогийн Холбооны гишүүн болсон. Тэр жилдээ Засгийн газрын тушаалаар Жүдогийн шигшээ баг бүрдүүлэн 1972 оны Мюнхены зуны олимпын наадамд амжилттай оролцсон байна.

Одоогийн байдлаар нийт 3000 гаруй гишүүнтэй, улсын аваргын тэмцээнд 480 хүүхэд, насанд хүрэгчдийн ангилалд тогтмол 240 гаруй хүн оролцдог. 14 жүдогийн дэвжээ, олон улсын стандартад нийцсэн 5 дожо бий. МЖХ нь жил бүр Улсын Аварга шалгаруулах тэмцээн (Насан хүрэгчид, залуучууд, бага насны ангилал), Холбооны Цомын аварга, Ц.Дамдины нэрэмжит Цомын аварга шалгаруулах тэмцээн гэх зэрэг үндэсний хэмжээний 5-8 тэмцээн зохиодог.

Монголын Жүдогийн Холбоо нь 14 жүдогийн дэвжээ буюу клуб, 21 аймгийн Спорт төвөөс бүрддэг.

Холбооны цаашдын үйл ажиллагааг улам сайжруулж, боловсронгуй болгох үүднээс 4 жилд нэг удаа Нэгдсэн хурал зарлаж хуралддаг. Холбооны гишүүн клубүүдээс сонгогддог төлөөлөл дундаас холбооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичиг, Төлөөлөн удирдах, Хяналтын зөвлөлийг сонгодог.

Монгол Улс жүдо бөхийн шигшээ баг тамирчдаас Олимпын наадамд -1980 оны Москвагийн олимпын наадамд Р.Даваадалай хүрэл, Ц.Дамдин мөнгөн медаль хүртэж, жүдочид олимпын наадмын түүхэнд анхны медалиа хүртсэн түүх  болсон юм. Түүний үргэлжлэл 1996 оны Атлантын олимпын наадамд Д.Нармандах хүрэл, 2000 оны оны Афины олимпод Х.Цагаанбаатар хүрэл, 2008 оны Бээжингийн олимпод Н.Түвшинбаяр аварга, 2012 оны Лондонгийн олимпын наадамд Н.Түвшинбаяр мөнгө, С.Ням-Очир хүрэл,  2016 оны Риогийн олимпын наадамд Д.Сумьяа мөнгө, 2020 оны Токиогийн олимпын наадамд М.Уранцэцэг хүрэл, Сайд Моллай мөнгөн медаль, 2024 оны Парисын олимпод Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэж байсан нь түүхэн цаг үе Монголын жүдо бөхийн холбооны түүхэн гавьяа билээ.

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах