Монбушо тэтгэлэг

Монбүкагакүшоо буюу Монбүшоо тэтгэлэг (яп. 文部科学省奨学金, Монбүкагакүшоо Шоогакүкин) нь Япон улсад их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах боломжийг олгодог Японы Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухаан, Технологийн яамын (Японоор Монбүкагакүшоо) тэтгэлэг юм.

Шалгалт

засварлах

Тэтгэлэгийн шалгалтыг жилд 2 удаа авдаг бөгөөд дотроо 2 хэсэгт хуваагддаг. Байгалын ухаан ба Нийгмийн ухаан . Байгалын ухааны шалгалтаар инженер техник, архитектур , анагаах ухаан зэрэг мэргэжлийн чиглэлээр суралцах сонирхолтой хүмүүс өгдөг бол Нийгмийн ухааны шалгалтыг эдийн засаг, хүмүүнлэг, банк санхүү зэрэг мэргэжлээр суралцахыг хүсэгчид өгдөг.

Байгалын ухааны шалгалт нь Мэргэжлийн япон хэл, математик , физик , хими эсвэл биологи зэрэг 4 хичээлээс бүрддэг .

Нийгмийн ухааны шалгалт нь Мэргэжлийн япон хэл, математик, нийгэм, англи хэл зэрэг хичээлээр шалгалт авдаг.

Энэ шалгалтуудад өндөр оноо авч тэнцсэн тохиолдолд 2-р шалгалт болох ярилцлагад ордог. Байгалын ухаан , нийгмийн ухааны 2 шалгалтыг япон хэл дээр эсвэл англи хэл дээр өгж болох 2 сонголттой байдаг. Гэвч мэргэжлийн япон хэлийг япон хэл дээрээ л өгхөөс өөр сонголт байдаггүй. Манай улсад жил болгон 2 удаа авдаг бөгөөд зун, өвөл хуваарыг нь зарлаж авдаг.

Шалгалтуудад тэнцсэн тохиолдолд японы их дээд сургуулиудаас урилга ирдэг бөгөөд тухайн их дээд сургуулын төлбөрөөс чөлөөлж дээр нь 1000-1500 долларын тэтгэлэгийг нэмж олгодог.