Мобинет
Мобинет ХХК нь 2009 оны 10-р сард Мобиком корпораци ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсэн байгуулагдаж, интернетийн үйлчилгээг зах зээлд нийлүүлэн ажилладаг, Монголын компани юм.
Үүсгэн байгуулагдсан | 2009 оны 10 сар |
---|---|
Төв байр | MПМ оффис, ЮНЕСКО гудамж 28, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Улаанбаатар, Монгол Улс |
Удирдах хүмүүс | Баясгалангийн Мөнхзориг (Гүйцэтгэх захирал) |
Цахим хуудас | www.mobinet.mn |
Түүх
засварлах- Мобиком корпораци ХХК нь 2001 онд Интернэт үйлчилгээний хэлтсийг байгуулсан.
- 2002 онд олон улсын "Globus" дуудлагын картыг нэвтрүүлсэн. 2 жилийн дараагаар утасгүй интернетийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн.
- 2006 онд зах зээлд анх Web2call, Web2sms үйлчилгээг нэвтрүүлсэн.
- Жилийн дараагаар "Гэр бүрд зориулсан интернет" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч албан ёсны компани болжээ.
- 2009 онд 100 хувь эзэмшдэг “Мобинет” ХХК-ийг байгуулсан.
- Үүний дараа өндөр хурдны GPON үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Мөн интернетэд суурилсан “Мобинет утас” үйлчилгээг нэвтрүүлсэн.
- 2011 онд шилэн кабелийн шийдэлд зориулсан орчин үеийн FTTH технологийг нэвтрүүлсэн. Үүнээс гадна WAF-ийг суулгаснаар үйлчилгээнийхээ аюулгүй байдлыг сайжруулсан.
- 2013 онд VPS, Google Office, Unified Communication шийдлүүдийг нэвтрүүлсэн.
- Дараа нь газар зүйн хувьд нэмэлтээр мэдээллийн төв барьж, Cisco-ийн гишүүн болсон. 3 жилийн дараа Ховд, Дорноговь аймгуудад өрхийн өргөн зурвасын сүлжээг холбосон.
- 2018 онд MPLS/L3 сүлжээнд бүрэн шилжсэн. Дараа жил нь дараах шинэ технологи, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн:
- IPv6
- Ухаалаг Wi-Fi
- Ухаалаг интернет
- SMS утасны дэвтэр
- Microsoft Office 365
- 2020 онд шинэ үйлчилгээний RPA болон OTT үйлчилгээг "VOO" нэвтрүүлсэн.
- 2022 онд Azure Stack Hub
Үйлчилгээ
засварлахӨндөр хурдны интернэт
засварлахМобинет ХХК нь албан байгууллагууд болон хувь хүмүүст Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан шилэн кабелиар дамжуулан өндөр хурдны өргөн сонголттойгоор нийлүүлдэг. Уг үйлчилгээ нь Ази, Европ, Америк тивүүд рүү нөөц гарцтай бөгөөд хандалт, хэрэглээ болон цагийн ямар нэг хязгаарлалтгүйгээрээ онцлог. Мөн хэрэглэгчдийн интернэт хэрэглээний хамгийн их хувийг эзэлдэг Microsoft, Google болон Facebook компаниудын Хонконг дахь үндсэн сүлжээнд шууд (Direct peering) холболттой юм.
Салбар хоорондын онлайн холболт (VPN)
засварлахСалбар, нэгж олонтой албан байгууллагын төв оффистой сүлжээгээр холбож, мэдээллийг цаг алдалгүй хурдан шуурхай дамжуулах боломжийг VPN үйлчилгээ олгодог бөгөөд арилжааны банкууд, сүлжээ дэлгүүрүүд, шатахуун түгээх станцуудтай хамтран ажилладаг.
Smart Internet
засварлахМобинет ХХК-ийн интернэт үйлчилгээ ашигладаг хэрэглэгчдэд зориулсан хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой нэмэлт үйлчилгээ бөгөөд интернэтээр дамжин орж ирэх бүхий л төрлийн цахим халдлагуудаас хамгаалах, халдлага болон хэрэглээний тайлан гаргаж өгөх боломжуудтай.
Smart Wi-Fi
засварлахБайгууллагын хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн тухайн байгууллагын ажилтан болон хэрэглэгч нарт зориулсан утасгүй интэрнетийн үйлчилгээ бөгөөд техникийн тусламж үйлчилгээгээр бүрэн хангагдсан үйлчилгээ. Утасгүй сүлжээнд хэрэглэгчийн нэвтрэх хуудас болон интернэтэд холбогдох хурд, цаг, зөвшөөрөлгүй сайтуудыг хаах зэрэг олон тохиргоонуудыг хийх боломжтой.
Мобайл Оффис (VoIP)
засварлахБайгууллагын харилцаа холбооны шийдлийг бүрэн хангаж чадсан, бөгөөд зардал бага үр ашиг ихтэй, ажилчдын бүтээмж болоод хэрэглэгчдийн сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлөхүйц олон давуу талтай үйлчилгээ юм.
Дата төвийн үйлчилгээ
засварлахМобиком Корпораци ХХК нь Монгол улсад анх удаа Олон улсын TIER II, TIER III түвшний стандартыг хангасан Дата төвийг барьсан. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Олон улсын албан ёсны сертификат бүхий 3 дата төвийн гүйцэтгэгчээр ажиллан Монголын Топ аж ахуй нэгж, байгууллагуудад болон өөрийн дата төвүүдийг байгуулсан туршлагатай. Дараах үйлчилгээнүүдийг үзүүлдэг.
- Сервер байршуулах үйлчилгээ (Server co-location)
- Виртуал сервер түрээсийн үйлчилгээ (VPS)
- Вэб байршуулах үйлчилгээ (Web hosting)
- Домэйн нэр
- SSL сертификат
- Azure Stack Hub
Албан ёсны эрхтэй програм хангамж, лиценз болон тоног төхөөрөмж
засварлах- Сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт суурилуулалт, мэргэжлийн инженерийн зөвлөгөө сургалт.
- Microsoft
- Oracle
- HPE
- Cisco
- VMware
- Fortinet
- Zscaler
- Trend Micro
- Palo Alto
- Fortinet
- Veeam
- Juniper
- Ameyo
- AWS
- Poly
- Acronis
- Ubiquity
- MikroTik
- Dell
- Navicat
- Sophos
- Adobe
- ManageEngine /ZohoCorporation/
- Grandstream
- Ubiquiti
- Commvault
- Citrix
- Kaspersky
- Paessler
- ABBYY
- Робот процесс Автоматжуулалт (RPA)
Мобинет өрхийн интернэт
засварлах2011 онд Монголд анх удаа GPON технологийг нэвтрүүлж эхэлсэн ба 2019 оноос уг технологи дээр суурилсан анхны 100Mbps хүртэлх хурдны интернэтийг хэрэглэгчдэдээ хүргэж эхэлсэн бөгөөд одоогоор Өрхийн интернэтийн үйлчилгээг Улаанбаатар хотын бүх дүүрэг болон 18 аймгийн хэрэглэгчид ашиглаж байна.
Мөн шилэн кабелийн хамгийн сүүлийн үеийн шийдэл болох ямар нэг метал кабелгүйгээр дан шилэн кабелийн холболтыг өрх гэрт шууд хүргэх FTTH (Fiber to the Home) технологийг анхлан нэвтрүүлсэн.
VOO OTT
засварлахVOO гэдэг нь OTT технологид суурилсан, интернэтээр дамжуулан монгол болон гадаад ТВ-ын сувгууд, кино контентуудын стрийминг үйлчилгээ юм.
VOO үйлчилгээ нь 2020 оны 04 сарын 09-нд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. VOO үйлчилгээг дэлхийн хаанаас ч ашиглах боломжтой.
VOO үйлчилгээг интернэт орчинд дараах төхөөрөмжүүдээр дамжуулан ашиглах боломжтой байдаг. Үүнд:
- Ухаалаг утас
- Компьютер
- Таблет
- TB