Мишкагийн Бат-Отгон

Мишкагийн Бат-Отгон нь Архангай аймгийн Булган сумын харьяат, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх. Ах М.Батжаргал нь улсын харцага цолтой бөх.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2006 АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд улсын аварга О.Балжиннямаар дөрөв давж, тавын даваанд улсын гарьд Б.Гантогтоход өвдөг шороодсон. 1024
2008 АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд төрсөн ах улсын харцага М.Батжаргалаар дөрөв давж, тавын даваанд улсын гарьд

И.Доржсамбууд өвдөг шороодсон.

512
2016 АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд улсын начин Ш.Шинэбаяраар дөрөв, улсын гарьд Д.Рагчаагаар тав давж шөвгөрөн

"Монгол улсын начин" цолыг хүртсэн.

1024

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2002 Дархан-Уул аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. 192
2007 Сүхбаатар аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 128
2007 Хэнтий аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Эрдэнэбилэгээр долоо давж түрүүлэн

"Аймгийн арслан" цол хүртсэн.

128