Миний Клуб нь 2006 оны 12-р сарын 17-ны өдөр мод тарьж, байгаль орчноо хамгаалах зорилготойгоор сайн дурын үндсэн дээр байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа жил бүрийн 4-р сарын сүүлчээс 10 сарын сүүлч хүртэл жилийн хавар, намар мод тарих ажлыг зохион байгуулж, зуны цагт мод услах ажлыг бодит жишээн дээр оюутан, залууст зааж зөвлөсөөр байна. Монгол улсын нийт газар нутгийн 77% нь цөлжилттэй болсон. Байгаль экологийн энэхүү хүнд, хэцүү нөхцөл байдлаас гарахад энэхүү залуусын нэгдэл маш том үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 2020.07-р сард Миний Клуб нь Монгол улсад нийт 1,250,000 модыг тарьж ургуулсан байна.

My Club
Миний Клуб
Миний Клубын лого
Байгуулагдсан2006 оны 12 сарын 17
ТөрөлСайн дурын оюутан залуусын байгууллага
БайрлалМонгол Улс, Улаанбаатар Хот
ГишүүдНээлттэй
Клубын удирдагчД.Сэрдарам (2006 оноос)
Цахим сүлжээwww.miniiclub.com

Миний клуб онлайн бүлгэмийн баримталдаг нэг зарчим нь гишүүдийн хүсэл сонирхлыг дэмжин хамтдаа хөгжих тул ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахад чадах чинээгээрээ хамтран ажиллаж байна. Үндсэн үйл ажиллагаа болох мод тарих үйл ажиллагаанаас гадна бүлгэмийн гишүүн хүүхэд залууст мэргэжил боловсрол, сэтгэл зүйн зөвлөгөөг хүргэдэг.

Зорилго засварлах

Монгол улсын эх болсон унаган байгалийг хамгаалж, Монгол орноо ойжуулах, байгалиа нөхөн сэргээх, иргэн бүрийн экологийн боловсролыг дээшлүүлж тэдний байгалиа хамгаалах, хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэн мод тарих хүсэл эрмэлзлийг төрүүлэх.

Монгол улсдаа 10 сая мод ургуулах.

Үйл ажиллагааны удирдагчид засварлах

  1. Зоригт /2007-2008/
  2. Энхмандах /2008-2009/
  3. Мөнгөнцэцэг /2009-2010/
  4. Дэлгэрцэцэг, Номин /2010-2012/
  5. Энхбаясгалан, Энхзул /2012-2013/
  6. Гомбо, Оюунлхам /2013-2015/
  7. Т.Ундрах /2016-2018/
  8. А.Амармэнд /2019-/

Хийсэн үйл ажиллагаанууд засварлах

Хамтран ажилладаг байгууллагууд засварлах

  • Ногоон Ази ТББ
  • Цахим Өртөө ТББ
  • Тэнгри Холдинг
  • Мобиком
  • Ворлд Плас

Бусад холбоос засварлах