Механик Процесс
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Механик Процесс нь үйлдлийн системийн удирдлага доор компьютерийн нөөцөөр (санах ой,хугацаа гэх мэт)тусгайлан хангагдсан процесст гүйцэтгэх ажлыг хэлнэ. Процессын төлөв өнөөдөр хэрэглэгдэж буй компьютерууд дийлэнх нь IBM загварын архитектуртай, multiprogramming, multitasking горимд ажилладаг Microsoft компаний Windows төрлийн үйлдлийн системийг ашиглаж байна. Multitasking (multiprocessing) буюу олон процессын горимд процесс нь дараах гурван байдлын аль нэгээс нөгөөд үргэлж шилжин байдаг.-ИДВЭХТЭЙ ТӨЛӨВ, -ХҮЛЭЭЛТИЙН ТӨЛӨВ, -БЭЛЭН ТӨЛӨВ.Процессд шаардлагатай нөөц, орчин бүгд байгаа боловч төв процессорыг өөр процесс эзэмшсэн байгаа байдал. Нэг цөмт процессорын архитектурын хувьд mухайн нэг агшинд ИДВЭХТЭЙ байдалд ганцхан процесс байх боломжтой бол ХҮЛЭЭЛТИЙН, БЭЛЭН байдлуудад хэд хэдэн процесс жагсаалт үүсгэн байралдаг. Процесс нь ямар нэгэн програм эсвэл програмын нэг хэсэг байж болно. Цаг хугацаа, компьютерийн нөөцийг бүрэн ашиглах, түүнчлэн олон хэрэглэгчийн олон даалгаварыг нэг процессорт зэрэг гүйцэтгэх зорилгоор multiprograming болон multitasking горимуудыг нэвтрүүлжээ.