Металлын холбоо
Металлууд цахилгаан дамжуулах чанар өндөр байдаг нь металл дамжуулагчийн дотор электронууд чөлөөтэй хөдөлж байдгаар тайлбарлагдана. Энэ нь металлын атомын электрон бүрхүүлд хоосон орбитал байдагтай, мөн гадна давхрааны электронууд цөмдөө сул хүчээр хобогдсон байдагтай холбоотой.Металлууд иончлолын энерги багатай, валентын электронууд атомд сул холбогдсон байдаг. Ийм болохоор металлын атомын талстын торын дотор электронууд бие биетэйгээ холбогдон оршино. Энэ электронууд нь талстын доторхи атомуудтай харилцан үйлчлэлцэх хүчийг бий болгоно. Энэ хүчийг металлын холбоо гэнэ.