Месроп Маштоц (армени. Մեսրոպ Մաշտոց; 361/362 оны орчим Ван нуурын орчим Тарон муийн Ацик тосгонд төрсөн— 440 оны 2-р сарын 17-нд Вагаршапат хотод нас барсан)- Армени хэл судлаач, армени цагаан толгойг зохиогч, Арменийн утга зохиол, бичгийг үндэслэгч, үндэсний сургууль болон үндэсний сурган хүмүүжүүлэх сэтгэлгээг үндэслэгч, шашны номлогч, Библи судрыг орчуулагч бөгөөд Арменийн Апостолын болон Арменийн Католик сүмийн гэгээнтэн хүн юм.

Месроп Маштоц, 1882 оны уран зураг.

Эх сурвалжууд

засварлах
 
Корюны "Маштоцын амьдрал" бүтээлийн нэгэн хуудас

Армян бичгийг бий болгосон түүхийг бичмэл эх сурвалжид өргөнөөр тусгажээ. Орчин үеийн Месроп судлалд 30 гаруй түүхэн анхан шатны эх сурвалжууд байдаг бөгөөд энэ нь түүний намтрыг судлах боломжийг бүрдүүлдэг байна. Месроп Маштоцын амьдрал, уран бүтээлийн талаархи мэдээллийн гол эх сурвалж бол түүний шавь, намтар судлаач Корюны "Маштоцын амьдрал" бүтээл юм. Уг бүтээлийг 440 онд католикос Иовсеп Вайоцдзорцигийн даалгавараар бичсэн. Гол гар бичмэлүүд нь 13-14-р зууны үеийнх юм. Түүхийн шинжлэх ухааны хувьд дараагийн хамгийн чухал эх сурвалж бол Маштоцын бага шавь нарын нэг, түүний үйл ажиллагааны гэрч байсан Мовсес Хоренаци-гийн "Арменийн түүх" юм.