Удирдлагын үйл ажиллгааны нийтлэг хүчин зүйлүүд зохион байгуулалтын үр дүнд байгууллага бий болно.


Хүмүүс өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд хамт олон болон бүрэлдсэн гэдгээ ухаарах ёстой.


Энэ ухамсарыг төлөвшүүлэх зорилгыг ухааруулахад удирдлага зайлшгүй шаардлагатай.


Зорилгоо хэрэгжүүлэхийн төлөөх үйл ажиллагааны удирдагчийг менежер гэж томьёолж болно.


Менежер нь аливаа байгууллагын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулагч, хянах зорилго бүхий гол удирдагч юм.


Зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд ажиллах менежер нь мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэгдсэн удирдах, манлайлах чадвар сайтай байх ёстой.


Аливаа менежер цагийг мэдэрч, зохион байгуулан, албан бичиг захидалыг төлөвлөх, хүмүүсэй харьцах олны өмнө үг хэлэх, итгэл үнэмшил төрүүлөх, ажилтнуудыг нэг багт нягтруулах, зөрчлийг арилган сэргийлэх зэрэг мэргэжлийн болон албан тушаалын функцүүдийг нэгэн зэрэг гүйцэтгэж байдаг.


Дээрх шинж чанаруудыг өөртөө бий болгохын тулд уйгагүй хөдөлмөрлөхөөс гадна мэдрэмж болон сэтгэл судлалын мэдлэг шаардагддаг.


Менежерийн хамгийн гол нөөц нь цаг хугацаа, боловсон хүчний нөөц байдаг.


Сайтар бодож төлөвлөсөн ажил, тохирсон ажлын хувиарлалт нь аливаа ажлын гол цөм нь байдаг.


Хамтын зорилтыг биелүүлэхийн тулд хувь хүмүүсийн хүчин чармайлтыг зохицуулж байдаг удирдлагын мөн чанар менежерт илүү тохиромжтой.


Зорилгоо хэрэгжүүлэхийн төлөөх үйл ажиллагааг удирдагч нь менежер мөн. Менежер нь орчин цагийн үйлдвэрлэл бизнесийн орчинд доорх үүргүүдийг нэгэн зэрэг зайлшгүй гүйцэтгэж чаддаг байх шаардлагатай.